Хэсэг:6
16:28, 22 March 2023Бид тэндээс босон эргэн харвал Чанёол байдгаараа инээмсэглэн зогсож байлаа. Тэр харсан бол Бэкхён харсан гэдгээс ялгаагүй. Ялангуяа түүний худал үгэнд Бэкхён маш хурдан итгэчихдэг. Магадгүй би түүнтэй өөрөөр харьцах хэрэгтэй байх. Тэгсэн ч салганах гараа би болиулж чадсангүй.
-"Жина!! Чи бэкхёныг араар нь тавиа юу!?" хэмээх түүний хүйтэн бөгөөд жихүүдэс хүргэм хоолой биеийг минь царцаах шиг л болон би гацаж түгдэрсээр -"Бб.би зүгээр л агаар амьсгалж байна чанёол!" гэтэл тэр алгаа ташсаар миний өмнө ирж зогсоод
-"Харж байна! Чи үнэхээр гоё агаар амьсгалдаг бололтой!" гэснээ миний чихрүү ойртон -"Бэкхён энэ талаар мэдвэл чамайг яахыг би төсөөлж байна! Жина чи ч асуудалд орж тиймүү!?" хэмээн инээмсэглэн харин жундэгийн урд очиж зогсоод -"Асуудалд ормооргүй байгаа бол явсан нь дээр шүү залуу минь!" хэмээн түүнийг хаалгаруу түлхэн харин би энэ тэнэг хэрэгт түүнийг оролцуулахыг хүсээгүй учир ордоо хэмээн дохин тэр ч эргэж харсаар хаалга хаагдах нь тэр.
-"Надаас юу хүсээд байгаа юм!?" гэтэл тэр ёжтой инээсээр -"Би чамаас юм хүсээгүй л юмсан! Үнэхээр хүсэлт авмаар байвал би бодож болох юм!" хэмээн инээмсэглэн миний үсээр оролдон -"Чи зүгээр л миний хэлснийг хийх болно! Яг л боол шиг!"
Түүний энэ инээмсэглэл намайг хөлдөөх шиг л болж байлаа. Бэкхёны хүүхэлдэй одоо бас түүний найзын боол! Ямар гээч амьдрал вэ!?
-"Хэлвэл хэл! Бэкхён надад итгэх болно!" хэмээн түүнлүү үл ялиг цэхэлзчихээд мөрлөн гартал тэр инээж байсна -"Жундэ та хоёрыг унтаж байхад би гардсан тухай Бэкхёнд хэлвэл тэр чамд итгэхгүй л байх!"
Миний зүрх аймшигтай хурдан цохилж байна. Би зүгээр л үхмээр байна!
-"Бид хараал идсэн тэгээгүй!" хэмээн нүдээ аньсаар хэлтэл тэр инээмсэглэн -"Би хараал идсэн тэгж хэлж болно!" гэх нь тэр. Хэдий би айж байгаа ч Бэкхёныг итгэнэ гэж найдаж байна! Магадгүй тэр надад итгэх ч юм билү? Хэрвээ намайг гэсэн өчүүхэн сэтгэлтэй л бол!
Би түүнийг тоолгүй хаалгаа түлхэн орж ирвэл жундэ ийш тийш холхиж байснаа намайг харан миний урд ирж зогсоод -"Зүгээрүү!? Ямар нэг зүйл болооюу!?" хэмээн санаа нь зовсон бололтой харагдаж байна. Энэ хүн яаж ийм сайхан сэтгэлтэй байдаг байнаа!?
-"Зүгээрдээ!" Хэмээн хүчээр инээмсэглэн Бэкхёнлуу харвал тэр гартаа дарс барисаар инээмсэглэн сууж байлаа. Түүнийг харах бүрт яагаад зүрх минь ингэж их өвддөг юмбэ!?
Жундэ миний гарт ус атгуулаад -"Наадхаа уугаад тайвшраад унт даа!" хэмээн би ч инээмсэглэн толгой дохьсоор өрөөрүүгээ хөлөө зөөж ядан алхсаар орондоо орон хэсэг чанёолын тухай бодон хэвтлээ. Тэр үнэхээр хэлвэл бэкхён яаж хүлээж авах бол!? Яагаад энэ бүхэн жинхэнэ болсон юмшиг сандраад байгаа юм!! Жина! бэкхён чиний өмнө өөр хүмүүстэй дотно харьцаанд орж болж байхад чи яагаад зүгээр л найзтай болж болохгүй гэж!! Гэхдээ би тэгэх эрхтэй гэжүү!?
Өөрөө өөртэйгөө хэрэлдсээр нэг мэдэхэд унтаад өгч! Унтаж байх хооронд нар манддагаараа мандаж өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж байлаа. Доош буун харвал гэр авах юмгүй болон буучихаж. Аймшигтай юм!! Эхнээс нь авхуулаад тэдний буулгасан бүх зүйлсийг нь цэвэрлэн явтал яагаад ч юм би аймшигтай их ядарч байгаагаа мэдэрч байв. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй юмсан! Хэд хоног хоол идээгүй болохоор л тэр байх хэмээн хөргөгчнөөс бэлэн хоол гаргаж ирэн амруугаа хийх гэтэл тэрний үнэрт хэд хэд огиулан ус уун зогстол хаалга онгойн Бэкхён орж ирэн шууд л намайг тэврэн авах нь тэр.
Гайхсандаа түүний гарнаас атган -"Бэкхёна!?" гэтэл тэр толгой дохин -"Чшш мэдэж байна!"
Би бараг л ойлгож байх шиг байна. Тэр эхнэртэйгээ хэрэлдчихэж. Түүнтэй муудалцах болгондоо тэр зүгээр л намайг тэвэрдэг. Магадгүй намайг эхнэрээ гэж боддог ч байж болох юм. Хааяа түүний энэ занд би гомддог ч одоо бараг дасаж байх шиг байна!
-"Ямар нэг зүйл хийцгээхүү!?" гэтэл тэр толгой сэгсрэн -"Би зүгээр л тайвширмаар байна жина!"
Бид тэндээ хэсэг тэврэлдэн зогсож Бэкхён ч тайвшран буйдан дээр суун юм үзэж эхэллээ. Би ч түүнд хоол бэлдэн зогсож байтал дахиад л дотор муухайран огиулаад эхлэв. Хараал ид! -"Зүгээрүү!?" Хэмээн Бэкхён худлаа үнэн надад санаа тавьсан мэт болон би ч зүгээрээ гэж хэлчихээд ус уун үргэлжлүүлэн хоолоо хийж эхэллээ.
Бид юу ч дугаралгүй зурагтруу ширтсээр. Энэ удаад тэр өмнөхөөсөө илүү хэцүү хэрэлдсэн бололтой. Гэхдээ би түүнийг эхнэртэйгээ үл ойлголцоход яагаад ч юм баярладаг. Тэр надтай хамт байна шүүдэ! Энэ хэдий муухай ч би сэтгэлээ хорьж чадахгүй!
Түүний утас зогсоо зайгүй дугарч байна! Магадгүй түүний эхнэр байх. Гэхдээ Бэкхён тоолгүй дууг нь хаасаар. Хэдий би түүнийг хажуудаа байлгахыг хүссэн ч түүний энэ байдлыг удаан тэвчиж чадсангүй.
-"Бэкхён утасаа ав!" гэтэл тэр толгой сэгсрэн зурагтруу ширтсээр.-"Юу болсныг мэдэхгүй ч эхнэр чинь чамд үнэхээр их хайртай Бэкхён би!" гэтэл тэр утасаа газар шидэн -"Чи юу ч мэдэхгүй им жина!! Чи өөрийгөө хэн ч гэдгийг мэдэхгүй!!"
-"Гэхдээ бэкхён!" гэтэл тэр миний бугуйнаас чанга атган -"Би чамайг харахаас ч үзэн ядаж байна!! Би чамаас уйдаж байна! Хараал ид би чамайг явуулж байна! Эндээс арилж үз им жина!"
Нүднээс минь бүлээн зүйл урсаж байгааг би мэдэрч байна. Түүний нүдрүү ширтэх харцаа доош шилжүүлэн -"Дахиад хэл бён бэкхён!" Гэтэл тэр миний бугуйг саван -"Зүгээр л миний нүдэнд битгий харагд!" хэмээн хувцасаа шүүрч аван хаалга саван гарч явах нь тэр.
Хэдий би баярлаж уйлах ёстой ч миний энэ нулимс баярых лав биш! Би түүнд хайртай. Гэхдээ тэр намайг хүн ч гэж тоодоггүй. Доош суун гомдолтой нь аргагүй уйлж эхэллээ. Хэдэн цаг уйлсныг бурхан л мэдэх байх. Нүд минь авах юмгүй болж хавдан уруул минь аймшигтай хатчихаж. Энэ би гэжүү!? Би үнэхээр сул дорой юм! Эцсийн эцэст би энэ аймшигтай гэрийг орхихоор болсон юм. Би хэр удаан түүнийг надад хайртай болохыг хүлээнэ гэж!? Ялангуяа бэкхён шүү!! Жина чи үнэхээр өрөвдөлтэй юм.
Дээш гаран өөрийн гэсэн ганц л зурагаа аван доош буулаа. Гэрээ нэг эргүүлж тойруулан түүнтэй хамт өнгөрүүлсэн бүх дурсамжаа бодон үл ялиг инээмсэглэн хаалга онгойлготол Бэкхён газар суун хаалга руу ширтэж байлаа.
Түүнийг хараад зүрх минь дахиад л аймшигтай хүчтэй цохилон түүнлүү ширтэх харцаа салгаж чадахгүй байсан ч үл ялиг доош ширтэн нэг хоёр алхам алхсаар. Удалгүй тэр миний гарнаас барин
-"Хаачих гэж байгаа юм!?" Гэх нь тэр. Тэр тэнэг болчихож тиймүү!?
-"Чиний нүдэнд үзэгдэхгүй явах гэж байна бён бэкхён!" хэмээн түүнлүү нулимстай нүдээр ширттэл тэр надруу ойртон -"Үнэхээр үү!?" гэх нь тэр. Би ч нулимсаа залгин -"Тиймээ энэ миний ганц хүсэж байсан зүйл гэдгийг чи мэднэ дээ!" хэмээн хүчээр инээмсэглэтэл тэр миний нүдэндээр хуруугаа хүргэн -"Нүд чинь чамайг худлаа ярьж байгааг хэлээд байна жина! Надад хэлээч! Чи баярласан уу!"
Би баярласан гэжүү!? Магадгүй үгүй байж болох юм. Баярлахаас илүү түүнд гомдсон сэтгэл минь илүү байсан бололтой. Би юу ч хэлэлгүй доош ширттэл тэр миний эрүүнээс барин дээшлүүлээд-"Чи уйлхаараа ч үзэсгэлэнтэй юм!" хэмээн үл ялиг инээмсэглэн уруул дээр минь зөөлхөн үнсэж эхэллээ. Магадгүй энэ уучлаарай гэсэн үг байх тиймүү!? Эсвэл салалтын бэлэг үү!? Нэг л мэдэхэд бид буйдан дээр хэвтэх бөгөөд бэкхён урьд урьдныхаасаа илүү зөөлхөн хандаж түүний үнсэлт намайг галзууруулах шахаж байв. Түүний өгөх энэ таашаал үгээр хэлэхийн аргагүй! Тэрний минь хөлс дуслан би ч түүний нуруунд гараа тавин үе үе хумсалж байлаа.
-"Жина! чи надаас хэзээ ч явж болохгүй!" гэх түүний амьсгаатан шивнэх үг яагаад ч юм намайг аймшигтай их догдлуулж байлаа. Энэ оройг би магадгүй хэзээ ч мартахгүй байх.
Бид буйдан дээр хэвтэн тэр ч миний араас тэврэн унтах гэж байгаа бололтой миний нуруунд.толгойгоо нааж байлаа. -"Бэкхён баярлалаа!" гэтэл тэр инээмсэглэн -"Унтдаа!" хэмээн би ч нүдээ анин түүний дулаан биеэнд наалдсаар унтаад өглөө
Өглөө хаалга чанга нүдэх дуунаар нүдээ нухалсаар хөнжилөөр биеэ ороон эвшээлгэсээр хаалгаа тайлан эргэн алхтал хэн нэгний ёжтой инээх дуу гаран -"Өчигдөрийг жаргалтай өнгөрөөсөн бололтой тиймүү!?" хэмээх тэр хүний дуу нойрыг минь хормын дотор л үгүй хийн бие минь тэндээ хөших шиг л болон түүнлүү харвал тэр ёжтой инээн надруу ширтэж байлаа.-"Энд ямар новшоо хийж байгаа юм!?" гэтэл тэр надруу ойртон -"Чамайг санаад ирлээ им жина Удаан уулзсангүйшүү тиймүү!?" :3 ……
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



