Fanfics

Хэсэг:5

16:23, 22 March 2023

Би сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Тэр яасан гэнээ!? Надаар тоглоогүй биздээ арай бэкхён!? Үгүйээ!! үгүй тэр яасан гэж тэгэх юм тэнэг жина!! Тэр тэгэхээр хүн биш! Чи ч тэрний хувьд чухал нэгэн биш!

-" Зодуулсан гэжүү!" гэтэл тэр толгой дохин -"Би гайхаад барахгүй нь! Яаж тийм зүйл болчихво!? Тэр уул нь сайн залуу байсан юмсан!"

Сайн залуугаа ч хатдаа!! гэхдээ түүний үхэл намайг хангалттай зовоож байна. Бэкхён биш гэдгийг би 100хувь.баттай мэдэхгүй учраас түүний төлөө зовох санаагаа удирдаж чадахгүй байна. Бэкхён чи тийм зүйл.хийхээр хүн биш.тиймүү!?

-"Тэгээд хэрэгтэн яасан!?" гэтэл тэр мөрөө хавчин -"Олдоогүй гэсэн! хяналтын камерт бүлэг залуучууд бичигдсэн байсан ч царай нь огт харагдаагүй. Энэ их том хүний захиалгат аллага байх!" 

Дахиад л санаа минь зовж байна. Тэр надаас болж тэнэг зүйл хийхээр хүн биш гэж өөрийгөө үгүйсгэх ч өчигдөр түүний - "Миний өмчид халддаг овоо новш юм гээч" гэдэг хүйтэн өнгө аясаар хэлэх түүний үг болон ёжлох байдал огт толгойноос гарсангүй. Би хэрэггүй хэлж тиймүү!? Би хүн алчихсан бололтой!

-"Гэхдээ санаа зовох хэрэггүй ээ тэнэгээ! цагдаа нар олно гэсэн!"

Би ч толгой дохин аль болох энэ талаар мартахыг хичээн түүнлүү харан ажиглавал тэр яг л жоохон хүүхэд шиг халуун цайг амандаа хүргэн нэг болиод барьж тавих нь инээдтэй ч юмшиг!

-"Үнэнийг хэлэхэд.би чамайг амиа хорлох гэж байнаа л гэж бодсон!" хэмээн намайг шоолон чанга чанга инээх бөгөөд харин би нүдээ эргэлдүүлсээр -"Чи тийм тэнэг юмуу!! гурван давхраас үсэрч үхсэн хүн гэж хаанаас сонсоов!!" гэтэл тэр мөрөө хавчин

-"Чи яг л үхэх гэж байгаа царай гаргаад байсандаг!"-"Салхи хүчтэй хамарлуу ороод л тэнэг царайлаа биз!!" Гэтэлтэр чанга инээн элэгээ тэврээд -"Чи ч үнэхэр тэнэг хүн нь нотлогдчихлоо."

Бид өдөржин хэрэлдсээр харин тэр эцэст нь надтай тоглоом хийж ярилцахаа больсон.

-"Чи яагаад энд байдаг юм!?" -"Аав минь намайг түүнд зарчихсан!" гэтэл тэр уулга алдан -"Аймшигтай!! чи тэгээд яасан!?" -"яахав тэгээд нууц амрагын нэр зүүгээдл энд байнадаа!" гэтэл тэр гүн бодолд автан нэг хэсэг надруу ширтэн харин би түүний өмнүүр гараа савчин -"Зүгээр үү хэрүүлчээ!?" гэтэл тэр толгой сэгсрэн -"Чи зугтах гэж оролдсонуу!"

энэ үгийг сонсох төдийд Бэкхёны надад уурлаж байгаа царай нүдэнд харагдан толгойг минь хангалттай өвтгөж байлаа.-"Мэдээж! гэхдээ би дахиж хэзээ ч зугтахааргүй болсон!" гэтэл тэр ч толгой дохин биднийг дахин чимээгүй байдал ноёрхон авлаа.

Бид чимээгүй хоолоо идсээр л. Харин тэр үе.үе надруу өрөвдсөн харцаар ширтэх нь надад үнэхээр тухгүй байна.-"Жундэ! Битгий ингэж хараад бай!" гэтэлтэр инээмсэглэн толгой дохин доошоо ширтэн хоолоо идэж эхэллээ. Тэр яг л хүүхэд шиг юм. Дэндүү хүүхдээрээ! Эсвэл ийм гэнэн юм боловуу!?

-"Танайд зурагт байхгүй юмуу!?" -"Байхгүйээ!" гэтэл тэр толгой сэгсрэн -"Тэр баян байж авч өгдөггүй хэрэгүү!?" -"Авсан л даа! гэхдээ би шийтгүүлээд хагалчихсан!" гэтэл тэр толгой сэгсрэн -"Чи ер нь их тэнэг гар байнашдэ!!" -"Яаачихаав!" гэтэл тэр мөрөө хавчихтай зэрэгцэн хаалга онгойх бөгөөд Бэкхён болон тэдний найзууд чанга инээсээр орж ирж байлаа.

-"Өө сайнуу жина! бас ?!" хэмээн сухо инээмсэглэн харин Бэкхён түүнийг тэдэнтэй танилцуулан харин би тэр суудалдаа үлдэхээр шийдлээ. Учир нь хамгийн сүүлийн уулзалт надад гай авчирсан. Ялангуяа чанёолоос болж. Тэр биднийг хагаралдуулж муудалцуулах дуртай. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр надад дургүй.

-"Им жинаа!" хэмээн орилох дуу миний хөлийг захиравуу л гэлтэй би аль хэдийн зочны өрөөнд ирвэл тэд ширээ тойрон сууцгаан дахиад л ууцгааж байна.

-"Яасан!?" гэсээр түүний хажууд очвол тэр миний чихэнд -"Бидэнд хүүхэн хэрэгтэй байна!" гэх нь тэр. Тэр ямар чөтгөрөө яриад байгаа юм!? Үнэхээр согтчихсон юм байхда!?

-"Юу яриад байгаа юм Бэкхён!?" гэтэл тэр ёжтой инээсээр-"Чи биш хүүхэлдэй минь! надад өөр эмэгтэйчүүд хэрэгтэй байна! эндээс захиал!" гэсээр утасаа шидэж өгөн би ч толгой дохин хэдий хүсэхгүй байгаа ч биеэ үнэлэгчдийн саятруу орон хамгийн үнэтэй гэсэн хүүхнүүдээс нь шилж сонгож байлаа. Гэхдээ би ийм зүйл хийх дургүй. Хараал ид тэр яаж надаар ийм зүйл хийлгэж чаддаг байнаа!? Үнэхээр сэтгэлгүй амьтан!  Үзэн ядмаар юм!

Удалгүй өнөөх эрвээхийнүүд ч ирэн гэрэл дээр овоорч байгаа мэт л тэдний өвөр дээр сууж маяглацгаана. Би ийм зүйлийг үзэн яддаг! Бэкхёныг харвал тэр аль хэдийн өөрийнхөө зугааг олчихож. Хэдий уур минь хангалттай хүрч дотроос минь намайг зовоох мэдрэмжийг мэдэрч байгаа ч би түүний хувьд хэн ч биш. Тийм ч учраас би энийгээ аль.болох дарах хэрэгтэй.

Тэдний зугаацхыг харах надад хангалттай зориг байсангүй. Ууртай гэгч нь гал тогоонд орж ирэн хөргөгч налан зогслоо. Надад өөр хийх зүйл байгаа гэжүү!? Өөрийн эрхгүй миний нүд хаалга руу тусаж байлаа. Би яагаад Бэкхёноос зүгээр л явж болохгүй байгаа юмбэ!? Хараал ид! 

-"Ус байна уу!?" гэсээр жундэ инээмсэглэн миний хажууд зогсох бөгөөд би ч инээмсэглэн толгой дохиод хөргөгчнөөс хүйтэн ус аван эргэн харвал тэрний нүүр минийхтэй хэдхэн см ийн зайтай байна.

Амьсгалахад хүртэл хэцүү санагдан зүгээр л түүний нүдрүү ширтэх өөрийгөө холд гэж ятгах ч би түүний нүдэнд ховсдуулсан мэт л юу ч хийлгүй зогссоор.  Харин тэр надруу бага багаар ойртон -"Үнэхээр ойрхон байлаашүү!" хэмээн ёжтой инээн гарт байх усаа аван балгалаж эхэллээ.

Би ч бантан хойш болоод -"Аа юу тиймээ!" гэсээр гацаж түгдрэн зочны өрөөрүү харвал тэд жаргалтай нь аргагүй загас наадуулж байна! Дотор дахиад л урагдах шиг санагдан доош ширттэл түүний дулаан гар миний гарыг атгахыг мэдрэн гайхан түүнлүү харвал тэр инээмсэглээд -"Тэр өөр хүнтэй нүдэндээр чинь наадаж байхад чи гутраад зогсох шудрага бус!" гэсээр намайг чирэн гарах нь тэр.

Хүйтэн салхи миний нүүрийг илбэх тэр үед л би гадаа гарснаа мэдэн Бэкхёныг мэдэхвий гэхээс айн буцан эргэтэл тэр миний гарнаас атгах атгалтаа чангалан -"Битгий санаа зовдоо! тэр мэдэх сөхөөгүй байгаа!"

Би хэсэг тэндээ эргэлзэн зогсож байгаад толгой дохисоор түүнийхажууд очиж суулаа. Гадаа гараагүй удсан болоод ч тэрүү үнэхээр сайхан мэдрэмж биеийг минь бүрхэн авч байв.

-"Тэр одыг харж байна уу!?" Хэмээн тэр дээш ширтсээр хэлэх бөгөөд харин би түүний хэлээд байгаа одыг харах гэж хичээж байлаа.

-"Аль нь юм!? "гэтэл тэр инээмсэглэсээр -"Хамгийн тод гэрэлтэж байгаа тэр од!' -"Воааа үнэхээр тод юма!" хэмээн уулга алдтал тэр миний гарыг атган агаар дээр юм зурж эхэллээ

-"Жундэ!?" гэтэл тэр инээмсэглээд -"Энэ одыг бид дүрсэлж байна!" гэсээр үргэлжлүүлэн зурсаар! Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж намайг амьд гэдгийг одоо л мэдрүүлэв үү гэлтэй. Би түүнд маш их баярлаж байна. Магадгүй тэр бурхны надад илгээсэн сахиусан тэнгэр байж магадгүй юм.

-"Бэкхён яагаад чамайг энд байлгадгыг би одоо л ойлголоо"" гэх түүний энэ үг эрх чөлөөг эдэлж байсан мөчийг минь хангалттай нурааж чадлаа. Мартах шахаж би гэрээс гарах ёсгүй хүн!

-"Яагаад!?" гэхтэй зэрэгцэн хаалга хүчтэй хаагдах шиг болон -"Энэ араар тавилт уу!?" гэх хүний ёжтой инээх дуу намайг алхаар цохиод авах шиг л болон миний гар салганаж эхэллээ. Би дахиад л асуудалд орчихлоо.

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories