15. Төрсөн өдөр
21:01, 27 December 2019Дори-г ингэж хэлэхэд хаан хэсэг чимээгүй хөмсөг зангидан суулаа. Дори ч юм хэлсэнгүй чимээгүй зогссоор.
Хаан "явж байдаа, би маргааш түүнтэй уулзана" гэхэд Дори хаанд бөхийгөөд гараад явлаа.
Өнөөдөр уг нь хааны сэтгэл санаа үнэхээр амгалан байсан. Тэр инээмсэглэл дүүрэн орондоо орох гэж байсан ч гүнжийн талаар сонсоод түүний бүх баяр баясал үгүй болчих нь тэр. Санаа зовох эргэлзэх олон зүйлсээр дүүрсэн болохоор хаан шууд амарч чадсангүй шөнөжин бодолд дарагдан хонолоо.
================================
Өглөө болсон даруйд хаан гүнжтэй уулзахаар Сүүдрийн ордон руу явлаа. Ордонд очиход бүх зүйл хэвийн байдгаараа. Шивэгчин бүсгүйчүүд ажлаа хийж, ордон гял цал тансаг хэвээр. Гэвч хаан сэтгэл чилээснээс болсон уу мэдэхгүй ч үргэлж дулаан санагддаг энэ ордон бага зэрэг хүйтэн мэдрэмжийг түүнд өгнө.
Гүнжийн ихэвчлэн байдаг өрөөнүүдэд очсон ч тэр байсангүй. Бас Доригийн хэлснээ мөргөлийн өрөөнөөс бараг гарахгүй байгаа гэж байсан ч тэнд ч бас байсангүй.
Гүнжийг хаана байгааг мэдэхгүй арга мухардсандаа үйлчлэгч бүсгүйгээс асуулаа.
Бэкхён "гүнж хаана байна?"
"өмнөд цэцэрлэгт байгаа, дөнгөж сэрээд салхилна гээд гарсан ч одоо хүртэл эргэж ирээгүй байна" хэмээлээ.
Бэкхён "өмнөд цэцэрлэг гэнэ ээ? тэр чинь хуучин ордноос үлдсэн цэцэрлэг байхаа? гүнж хэзээ ч тийш ээ явдаггүй шүү дээ"
"харин тийм ээ, гүнж хуучин ордныг нурааснаас хойш тийш ээ огт очоогүй гэтэл өнөөдөр тэнд салхилна гээд явсан" гэхэд
Бэкхён бага зэрэг хөмсөг зангидсаар өмнөд цэцэрлэг рүү явлаа.
==========================
Хааныг өмнөд цэцэрлэгт очиход үргэлж үзэсгэлэнт цэцэг моддоор хүрээлэгдсэн байдаг цэцэрлэгт хүрээлэн тэр чигтээ хатаж гандсан байх ба цэцэрлэгт хүрээлэнгийн голоод явдаг замаар гүнж алхаж байгаа харагдлаа.
Бэкхён дүүгээ шууд дуудах гэснээ түүний гунигтай гэмээр удаан алхаж байгаа төрхийг ажиглан араас нь зөөлөн алхсаар хэсэг хугацааны дараа гүйцэж очлоо.
Бэкхён "хар, улаан болчихсон байна" гэж хэлэхэд
Гүнж бага зэрэг цочсон бололтой хажуу тийш харлаа.
Бэкхён "яагаад?"
Гүнж "мэдэхгүй ээ, зүгээр л ийм өнгөтэй болчихсон. Гэхдээ сайхан харагдаж байгаа биз дээ?" гэсээр үл ялиг инээмсэглэлээ.
Бэкхён "ямар ч өнгийн үстэй байсан чи үзэсгэлэнтэй харагддаг"
Гүнж "тийм бол болждээ"
Бэкхён "хумс чинь?"
Гүнж "тэд ургачихсан"
Бэкхён "гивлүүрээ яагаад зүүгээгүй юм"
Гүнж "зүүмээргүй санагдаад"
Бэкхён юм хэлсэнгүй дүүгээ тэвэрлээ. Гүнж ч бас юм дуугарсангүй хааны энгэрт наалдан чимээгүй зогсоно.
Тэд хэсэг тэврэлдэж зогсоод хаан гүнжээс бага зэрэг хөндийрлөө.
"Энэ цэцэрлэгт хэзээ ч ирдэггүй шүү дээ. Яагаад гэнэт энд салхилж байдаг билээ? бас мөнхийн цэцэглэж байдаг үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн яагаад бүх ургамал нь гандаж үхсэн байдаг билээ? чи ингэсэн үү?" гэж асуухад
Гүнж хаан руу ширтсээр "бүх зүйл өөрийн гэсэн настай тийм байхад хүчээр мөнх амьдруулж болохгүй. Би зүгээр л тэдэнд үхэх боломж олгосон юм" гэсээр инээмсэглэлээ.
Бэкхён санаа алдсаар "юу болоод байгаа юм? ахтайгаа ярилцахгүй юм уу?" гэж асуухад
Гүнж "ганцаараа баймаар байна, та ордон руугаа яв" гээд хааныг орхиод яваад өглөө.
=======================
Ордны баруун хаалгыг цэвэрлэж дуусаад эргээд орох гэж байтал хаантай таарчихлаа.
Би "өглөөний мэнд эрхэм дээдсээ" гээд бөхийхөд
Хаан "ийм эрт ажлын цаг чинь эхэлдэг хэрэг үү? аль хэдийн цэвэрлээд дууссан байна"
Би "үгүй ээ, өнөөдөр ажлаа эрт дуусгаад хийх юм байгаа" гэхэд
Хаан "юу?" гэсээр урд гаран зогслоо.
Би "х-хувийн асуудал л даа"
Хаан нүүрэнд минь бараг л тулж ирээд "ордны шивэгчинд ямар хувийн асуудал байдаг юм? чиний хувийн амьдрал чинь ордон цэвэрлэх биз дээ? тэгээд бүр эзэн хаан чинь асууж байхад хүртэл нуугаад хэлэхгүй байх тийм асуудал байгаа гэж үү?" хэмээн нүдээ нарийсган цоо ширтэнэ.
Би "х-хувийн асуудал гэж хэлээд байхад, танд болон ордны ямар ч хүнтэй хамааралгүй" гээд доош харахад
Хаан "ТАНД ХАМААГҮЙ ГЭНЭ ЭЭ? ЧИ ТЭНГЭРИЙН УЛСАД БАЙГАА Л БОЛ БҮХ ЗҮЙЛ НАДАД ХАМААТАЙ ОЙЛГОСОН УУ? яг одоо хэл үгүй бол хаанд тэрсэлсэн хэргээр шийтгэх болно" гэв.
Би хаан руу том харсаар "сүртэй зүйл биш гээд байхад"
Хаан "сүргүй байсан ч хэл, заавал! яг одоо!" гээд уурлачихсан бололтой хөмсөг зангидлаа.
Би "миний төрсөн өдөр"
Хаан "юу?"
Би "төрсөн өдөр, хорин нэг хүрч байгаа. Тэгээд л өөртөө зориулаад ажлаа эрт хийж дуусгаад амарч өнжихөөр шийдсэн юм. Ахлагчид хэлсэн болохоор бүх зүйл асуудалгүй" гэхэд
Хаан хоолойгоо зассанаа "мм нээрээ сүртэй зүйл биш байж, ямар ч байсан баяр хүргэе. Ажлаа хурдан хийж дуусгаад сайхан амраарай" гэсээр буцаад явчихлаа.
Хачин хүн шүү. . .
Би "баярлалаа эрхэм дээдсээ" гээд үлдлээ. Өөр юу ч хэлэх билээ.
======================
Ахлагчид хэлээд зөвшөөрөл авсан болохоор өөрийн хийх ёстой ажлаа аль болох хурдан хийж дуусгаад өрөөндөө ирлээ. Өрөөндөө ингээд амарч байгаа минь миний өөртөө өгч байгаа бэлэг. Бас саяхан гал тогооноос очиж өөрийн дуртай амттан болон ундаагаа авсан болохоор одоо л яг хүсэж байсан ганц хүний, зөвхөн өөртөө зориулсан үдэшлэг минь эхэлж байна.
Өрөөнийхөө цонхоор ордны амьдрал харах зуураа ундаагаа ууж, амттан идэн сууна. Бас тийм ажлаа хийгээгүй тэгээгүй гэж яарах юмгүй сайхан байна.
Ээжийнхээ жил бүр дуулж өгдөг төрсөн өдрийн дууг амандаа аялан амттан идэж байтал "амраад дуусчихсан уу?" гэх дуугаар цочсондоо бараг л тавагтай амттанаа шидчих шахлаа.
Гайхаж сандрах хослон эргэж харвал хаан зогсож байв.
Би хурдхан дээш босоод "с-сайн байна уу? б-биш ээ эрхэм дээдсээ та яагаад? амттан идэх үү?" гээд түүн рүү амттан барихад
Хаан инээмсэглэн "юундаа сандраад байгаа юм? ямар анх уулзаж байгаа биш. Амраад дууссан бол дагаад яв" гээд хаалга руу эргэлээ.
Би "гэхдээ эрхэм дээдсээ би өнөөдөр юу ч хийхгүй-" гээд л амандаа бувтнах зуур минь хаан аль хэдийн гараад явчих нь тэр.
Тэнгэрийн улсад төрсөн өдөр чухал үгүйг мэдэхгүй ч үнэн учраа хэлээд байхад заавал ингэж саад болж байдаг гэж бодсоор хүчээр шахуу хөлөө чирсээр түүний араас гарлаа.
Хаан "дагаад яв" гээд урд алхана.
Би мэдээж дургүй байсан болохоор хачин царайлсаар түүний араас даган явна.
Гэтэл хаан Сүүдрийн ордны хамгийн гоёмсог жигүүрүүдийн нэг болох Гэрэлт сувдны хэсэгт дагуулаад ирэх нь тэр. Энэ жигүүрт гүнж байдаггүй ч гэсэн ч үргэлж маш олон үйлчлэгчид цэвэрлэж анхаарч байдаг нүд булаам хэсэг байгаа юм.
Би гоё зүйлсэд нүд унаган явна. Тэгж явж байгаад хааныг зогссон гэдгийг мэдэхгүй түүнийг араас нь очоод мөргөчихлөө.
Духаа дарсаар хачин царайлан түүн рүү харахад, хаан "эрүү чинь салж уналаа. Энэ жигүүрт өмнө нь ирж байгаагүй хэрэг үү?" гэж асуув.
Би "ирж байсан, гэхдээ л гоё байгаа биз дээ?" гэхэд
Хаан "энгийн хүн, энгийн амьдралд хайртай, аялж зугаалах мөрөөдөлтэй гээд байдаг хирнээ шуналтай байх нь ээ" хэмээсээр толгой сэгсрэв.
Би түүн рүү том харан "хэн ч байсан гоё зүйлийг хараад гоё л гэж бодно биз дээ? энэ чинь зүгээр мэдрэмж" гэхэд
Хаан бидний дэргэд байх хаалга руу заан "ор" гэв.
Бид дотогш ороход үнэхээр уулга алдам сайхан өрөө байлаа.
Энэ өрөөнд яах гэж орж ирснээ үл мэдэх тул асуулт асуух мэт хаан руу харна.
Хаан "чиний өрөө" гэх нь тэр.
Би сонссон зүйлдээ итгээгүй болохоор "яагаад?" гээд асуучихлаа.
Хаан дух руу няслаад "угаасаа ийм мангар юм уу? эсвэл хэргээр ингэж жүжиглээд байгаа юм уу? энгийн хүмүүс та нар төрсөн өдөр нь болж байгаа хүнд бэлэг өгдөг биз дээ? тэгээд л бэлэг өгч байгааг минь харахгүй байна уу?" хэмээн чихний хэнгэрэг хачин болтол ориллоо.
Би "и-ийм том зүйл бэлэглэж байгаагүй болохоор л" гэж хэлэхэд
Хаан дээгүүр харсаар "баярлаж байна уу? Би гүнжээс асуугаад зөвшөөрөл авсан болохоор өрөөндөө тухай байгаарай"
Би "т-тийм ээ, үнэндээ одоо ч итгэмээргүй санагдаж байна. Энэ их гоё өрөө болохоор" гээд эргэн тойрноо харна.
Хаан гараа дохиход орны өөдөөс харсан ширээний бүтээлгэ агаарт хийсэн унахад ширээнд хоол тавьсан байлаа.
Хаан "ээжийн чинь хийсэн хоол. Тэнгэрийн улсад газрын хүмүүс хамаагүй ирж болохгүй тиймээс гэр бүл чинь ирж чадаагүй. Ээж чинь гарын хоолоо явуулсан" гэх нь тэр.
Би сонссон зүйлдээ итгэж ядан ширээ рүү гүйж очиход үнэхээр ээжийн хийдэг хоолнууд байв. Яг энэ мөчид ямар их баярлаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. . .
"баярлалаа, үнэхээр их баярлалаа" гэсээр хааныг тэврэхэд
Хаан цочсон бололтой гацсан байдалтай зогсож байснаа "зүгээр дээ" гээд нуруу илнэ.
Хаан бид хоёр ширээнд суугаад ээжийн хийсэн хоолыг идэж эхэллээ. Хоолыг амсах төдийд л нулимс урсчихлаа.
Хааны нүд томрон "я-яасан бэ? амтгүй байгаа юм уу? яагаад уйлаад байгаа юм бэ?" гэж сандарсан байдалтай асуулаа.
Би нулимсаа шудран толгой сэгсрээд "зүгээр л эхээс төрсөн цагаасаа хойш анх удаа гэр бүлээсээ хол төрсөн өдөр минь болж байгаа болохоор зүгээр байх гэж хичээсэн ч сэтгэлд гунигтай хэцүү байсан юм. Гэтэл ээжийнхээ хоолыг идсэн чинь сэтгэл сэргээд яг л гэр бүлтэйгээ хамт байгаа юм шиг сайхан байна. Тэгээд л-" гээд дахин нулимсаа шударлаа.
Хаан ширээ тойрон дэргэд ирж суугаад "өнөөдөр би гэр бүл чинь болж өгье" гээд хацар дагах нулимсыг минь арчин инээмсэглэлээ. . .
====================================
Алтан ордон. Хааны амрах өргөө.
Өнөөдөр Азэраг тэгж ихээр баярлуулж чадсандаа хаан үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Түүний баярлаад уйлж байсан нь, нүүр дүүрэн инээмсэглээд "гоё байна, баярлалаа, үнэхээр төсөөлж байсангүй" гээд жоохон хүүхэд ийш тийш гүйж байсан нь санаанд нь орон өөрийн эрхгүй инээмсэглэнэ.
Аль хэдийн унтахаар орондоо орсон ч өдөр болсон зүйлсээ бодон шууд унтсангүй.
Түүнийг ийнхүү суух зуур "галзуурчихсан юм уу? ганцаараа инээгээд" гэх дуугаар хажуу тийш харвал гүнж ороод ирсэн байлаа.
Хаан инээмсэглэн "мэдэхгүй ээ зүгээр инээд хүрээд байна. Харин чи манай ордонд юу хийж яваа юм? дахиж хэзээ ч орж ирэхгүй гээд л байсан?" хэмээн асуухад
Гүнж мөрөө хавчаад "мэдэхгүй ээ"
Хаан хөнжлөө сөхөн "хамт унтмаар байна уу?" гэж асуухад гүнж толгой дохиод хааны өвөрт орж ирэн энгэрт нь наалдан хэвтлээ.
Гүнж "хамт унтаагүй удсан байна"
Хаан "тийм ээ удаж"
Гүнж "удаан хамт унтаагүй чи бүр том болчихсон байна. Их тухтай байна, илүү өргөн том болж" гэхэд
Хаан гүнжийг дух руу түлхээд "том болсон гэнэ шүү, ямар жоохон хүүхэд байгаа биш"
Гүнж инээмсэглэсээр хааныг тэврэн нүдээ анилаа.
Хаан "үс чинь дахиад л өөр өнгөтэй болчихсон байна"
Гүнж "мэднэ ээ, хар хөх болчихсон"
Хаан "сэтгэлийг чинь зовоох зүйл байгаа юм уу? эсвэл бие чинь өвдөө юу? би юу хийж өгөх вэ? надаас хүсэх зүйл байна уу?" гэж асуухад
Гүнж "Азэраг хөнөөгөөд өг" гэх нь тэр. . .
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



