14. Хачин байна
20:29, 27 December 2019Бүтэн сар эмчлүүлж байж арай гэж хөл минь гайгүй болж байна. Энэ хугацаанд хаан нэлээд хэдэн удаа эм явуулж хэд хэдэн удаа өөрөө орж ирсэн. Тэр үргэлж үл тоосон муухай ааштай байдаг ч одоо бараг тэр ааш занд нь дасаж байх шиг байна.
Хөл минь бага зэрэг доголж байгаа ч ямар ч байсан өвдөх өвчингүй бараг л зүгээр болсон тиймээс өчигдрөөс эхлээд ажлаа хийж байгаа.
Гүнж ойрын үед ордны нэг өрөөнөөс бараг л гарахаа больсон. Тэр яг яадаг өрөө болохыг мэдэхгүй юм. Тийшээ зөвхөн Дори л ордог бусад шивэгчид орох нь битгий хэл ойртох ч эрх байхгүй.
Ямар өрөө юм бол? бас яагаад тэр өрөөнөөс бараг гарахгүй байгаа юм бол? гээд л сониуч бодол байгаа боловч миний хошуу дүрэх асуудал биш байх. Тэгээд ч гүнж энэ ордонд чухам юу хийж яаж цагийг өнгөрөөдгийг би шүүх эрхгүй шүү дээ.
Энэ удаад ордны гадаах цэцэрлэг цэвэрлээд унасан навчсыг саванд хийн хаях гээд явж байтал хаантай таарчихлаа. Савтай навчаа доош тавиад "сайн байна уу? эрхэм дээдсээ" гээд бөхийхөд
Хаан "хөл чинь өвчтэй байж ийм том савтай зүйл өргөөд яваад байгаа хэрэг үү?"
Би "бүгд л өөрийн хийх ёстой ажлаа хийх ёстой. Бас надад ямар ч ид шид байхгүй гэдгийг та мэднэ. Бусад шидтэн шиг гараа хөдөлгөөд л нэг тийш нь алга болгохыг хүсэж байгаа ч би чинь энгийн хүн шүү дээ. Өөрийн чадахаа л хийх хэрэгтэй" гэтэл
Хаан гараа дохих төдийд ордны цэцэрлэг маш цэвэрхэн болчих нь тэр.
Би хаан руу том харсаар "эрхэм дээдсээ би тоглож хэлсэн шүү дээ" гэтэл
Хаан "явцгаая" гэсээр гараас хөтлөн хаашаа ч юм явна.
Би "ажлын цаг дуусаагүй байна эрхэм дээдсээ. Ажлаа хийхгүй алга болсон гэж ахлах мэдэх юм бол тэгээд дуусаа" гэтэл
Хаан эргэж харан "энэ улс миний улс, би хүссэн хүнээ хүссэн газар руугаа аваад явж чадна" гэв.
Би "ойлголоо" гэдгээс өөр зүйл хэлж чадсангүй.
===============================
Хаан намайг луун дээрээ суулган хаашаа ч юм нислээ. Тэнгэрийн уудамд үүлэн дээгүүр ниссээр хаана юу хийх гэж яваагаа мэдэхгүй ч эрх чөлөөтэй мэт сайхан байна.
Бас хачирхалтай ч гэсэн би Луунд дасаж байх шиг байна. Айдас минь бараг л үгүй болж луу унаж яваагаа умартан эргэн тойрноо харж ид шидийн мэт үзэсгэлэнтэй тэнгэрийг ширтэнэ.
Бид нэлээд удаан нисээд нисдэг арал шиг зүйл дээр газардлаа. Арал тийм ч том биш гэхдээ түүний дээр байгаа ордон их том.
Би ордон руу харан уулга алдан явахад, хаан "энэ бол нууц ордон"
Би "нууц аа?" гэсээр хаан руу харахад
Хаан "тийм ээ, гүнж бид хоёрын бүтээсэн нууц ордон"
Би "хөөх та хоёр бүр ордон барьдаг байсан хэрэг үү?"
Хаан "Энэ ордныг барихад бид жоохон хүүхдүүд байсан. Бас тэр үед өвөг дээдсийн тушаалаас болоод хааны удмын хүүхдүүд эх газарт очих хориотой байсан. Тийм болохоор бидний хувьд төсөөлөлд минь л байдаг тийм үе байлаа. Харин гүнж бид хоёр эх газарт очихыг маш их хүсдэг байсан. Уул, ус, ой мод гээд л тэр бүгдийг яг эх газар дээр байгаагаар нь харахыг хүсдэг байж билээ"
Би "хөөх тийм гэж үү?" гээд түүн рүү харахад
Хаан "эх газар их сонирхолтой. Тиймээс гүнж бид хоёр эх газар дээр байдаг шиг ордон барихыг хүссэн. Тэгээд ордон доторх бүх зүйлээ газрын хүмүүс яаж амьдардаг уу тэгж засах гэж хичээсэн. Чи ормоор байна уу? дотор нь орвол чамд их танил санагдах байх" хэмээн инээмсэглэлээ.
Би "тэгье ээ их сонирхолтой санагдаж байна"
Бид дотогш ороход үнэхээр л яг газар дээр байдаг ордон шиг. Тавилга, хана, шал, тааз гээд л бүгд их энгийн харагдаж байлаа.
Би "гайхалтай юм"
Хаан "миний ид шидийн хүч маш их байсан тийм болохоор хүссэн бүгдээ хийж чаддаг байлаа. Харин гүнжийн хувьд шидийн хүч нь арай бага байсан болохоор миний хийсэн зүйлийг хийж чадахгүй байна гээд их бухимддаг байж билээ" хэмээн чин сэтгэлээсээ инээнэ.
Би "ах дүүс тийм л байдаг"
Хаан "гэхдээ гүнжид байсан өөр нэг хүч нь далдыг хардаг чадвар нь байсан юм. Бид хэзээ ч эх газарт хөл тавиагүй хирнээ яг л эх газар дээр байдаг шиг ордон бүтээж чадсан. Энэ бүгдийг гүнж харсан болохоор надад тайлбарлаж үзүүлээд би хийдэг байлаа. Их хөгжилтэй байсан шүү. Энэ газрыг гүнж бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй болохоор бид энд л хамгийн аз жаргалтай чөлөөтэй байдаг байсан. Бас бид нэг удаа зориг гаргаад газрын улс руу явсан юм. Ганцхан удаа бүр хэсэгхэн хугацаанд л эх газарт очиж үзэж байсан гэвч Дорид баригдаад эргээд ирсэн л дээ. Азаар Дори аав ээжид хэлээгүй" хэмээн инээмсэглэнэ.
Би "гоё юмаа, гэхдээ ордны зарим хэсэг шатчихсан юм уу?"
Хаан бага зэрэг санаа алдаад "биднийг арван зургаа хүрдэг жил аав минь энэ ордны тухай мэдчихсэн тэгээд бөөн юм болж билээ. Агуу тэнгэрийн улсын ханхүү гүнж хоёр газрын хүмүүсийн зүйлс хийлээ гээд л аав маш их уурласан. Бас ордныг бүтнээр нь шатаах гэж оролдсон"
Би "харамсалтай юм"
Хаан "тэр өдрөөс хойш гүнж бид хоёр энд дахиж ирээгүй ээ. Гүнж бол энэ ордны тухай ч ярих дургүй болчихсон. Харин би ордныг шатааснаас болж маш их уурласан тэр үеэс эхлээд л хаан болоод эх газарт чөлөөтэй очдог болно доо хэмээн боддог болсон. Хаан болоод гаргасан эхний шийдвэрүүдийн нэг нь тэнгэрийн улсын хааны удмын хүүхдүүд эх газарт очиж болно гэсэн тушаал байсан сан. Би хэдий тийм тушаал гаргасан ч гэсэн гүнж дахиж эх газарт очихыг хүсээгүй бас тэр эх газрын тухай дахиж дурсахаа байсан. Ээж минь амьд байхдаа биднийг их ойлгодог байсан. Аав бол өөр. Тэр сайн хаан байсан ч сайн аав байгаагүй. Гүнж бид хоёртой яг л өөрийнх нь цэрэг юм шиг л хачин харьцдаг байж билээ. Ээж нас бараад л гүнж хөгжилтэй байхаа больчихсон, илүү чимээгүй нэгэн болсон" гэсээр санаа алдана.
Би "гэхдээ гүнжид та байгаа шүү дээ, таныг аав шигээ гэж бодохгүй байна" гэхэд
Хаан бага зэрэг инээмсэглээд "мэдэхгүй юм даа, аав шигээ байхгүй гэж хичээдэг боловч ааваасаа илүү аймшигтай нэгэн болоод байгаагаа хааяа анзаардаг л юм" гэснээ урд гараад алхаад явчихлаа.
Би ордныг сонирхох зуураа түүний араас гүйцэж очин "гэхдээ яагаад намайг энд авч ирж байгаа юм?"
Хаан "мэдэхгүй ээ, гэнэт чамд үзүүлмээр санагдсан юм"
=================================
Би "итгэмээргүй юм, энд бүр энгийн хүүхдүүдийн тоглодог тоглоом хүртэл байна яаж энэ бүгдийг хийдэг байна аа. Би энэ тоглоомыг аавтайгаа хамт тоглодог байсан" гээд л өөрийн эрхгүй сэтгэл хөөрөн хаанд хүүхэд насны дурсамжаа ярина.
Хаан намайг ширтэн инээмсэглэх зуураа "чи яг гүнж шиг харагдаж байна. Тэр ч бас анх энэ бүгдийг хийчхээд яг ингээд л инээмсэглээд ийш тийшээ гүйгээд л байсан" гэх нь тэр.
Би "магадгүй гүнжид энгийн байх таалагддаг байх" гэхэд
Хаан энэ удаад уртаар санаа алдаад "тийм байх" гээд царай нь хачин болсноо цааш юм ярьсангүй.
Би бас л буруу зүйл хэлчихсэн юм болов уу? гэж сандарсаар түүний өмнө очоод "б-би буруу зүйл хэлчихсэн үү? үнэндээ гүнж та хоёрын тухай хамаагүй ярих хүн биш байтал" гэтэл
Хаан үсийг минь зөөлөн илбэв. Би бага зэрэг цочсон ч юм дуугарсангүй түүн рүү ширтэнэ.
Хаан "Чи гүнжийн бага нас шиг их сэргэлэн эрч хүчтэй, бас бага зэрэг хэрүүлч" гэсээр инээмсэглэх нь тэр.
Би "би яахаараа хэрүүлч байдаг юм?" гээд түүн рүү том харахад
Хаан өөдөөс том хараад "одоо байгаа байдлаа хар л даа, хэрүүл ч л байгаа биз дээ?" хэмээх нь тэр.
Би зөрүү хараад "тийм л болохоос" гэтэл хаан эрүүнээс барин өөр рүүгээ харууллаа.
Би "я-яасан?" гэтэл тэр аажмаар над руу ойртсоор уруул дээр минь үнсчих нь тэр.
Зүрх минь хурдан цохилж, хацар минь ягааран яахаа мэдэхгүй байсан ч бантсандаа эсвэл зүгээр л хэлчихсэн байх.
"энд Гоблин байхгүй шүү эрхэм дээдсээ" гэхэд
Хаан нэлээд чанга инээснээ "мэдэхгүй ээ байгаа юм шиг санагдаад" гэсээр хацраас зөөлөн чимхлээ.
===============================
Биднийг эргээд Сүүдрийн ордонд ирэхэд намайг байхгүй байгааг аль хэдийн ахлагч мэдчихсэн надад шийтгэл хүртэл бэлдчихсэн байсан. Гэхдээ хаан намайг зараалдаа явуулсан хэмээн хамгаалсан болохоор энэ удаад зүгээр өнгөрлөө.
Олон шивэгчид байсан болохоор тэгсэн байх, хаан дээгүүр харсаар эрхэмсэг төрхөө гарган "чи даалгасан ажил их сайн хийсэн байна. Итгэл дааж болохоор юм дараа бас тусгай ажилд явуулна" гээд яваад өглөө.
Би "ойлголоо эрхэм дээдсээ" гээд бөхийгөөд үлдэв.
Хааныг явсны дараа шивэгчид бүгд над дээр бөөгнөрөн "хаан ямар зараалд явуулсан юм? хаашаа явсан болоод магтаад байгаа юм?" гээд л олон зүйлийг асууна.
Хааны нууц газар болохоор хүмүүст хэлж болохгүй. Гэхдээ тэдний амыг яах вэ гээд зогсож байтал манай бүлгийн ахлагч ирж таараад ашгүй биднийг тараалаа.
========================
Алтан орлон:
Хааныг амрах өргөөндөө байтал Дори ороод ирэх нь тэр.
Хаан түүн рүү бага зэрэг ширүүн хараад "чамайг дуудаагүй шиг санагдах юм" гэхэд
Дори "гүнж нэг л биш байна. Их хачин байна" гэх нь тэр.
Хааны хөмсөг үл ялиг зангираад "юу гэсэн үг үү?"
Дори "та сүүлийн үед шивэгчин охинд анхаарал тавиад гүнжийг бараг тоохгүй байгаа. Тийм болохоор анзаараагүй бололтой. Гэхдээ боол миний анзаарсан нэг зүйл байна"
Хаан "юу юм?"
Дори "гүнж сүүлийн үед мөргөлийн өрөөнөөсөө бараг л гарахгүй шахам байгаа. Үүгээр ч зогсохгүй түүний үсний өнгө солигдсон.Гүнжийн үс сэтгэл санаанаас нь болж өнгө нь солигддог хэдий ч сүүлийн үед арай л өөр байна. Түүний сэтгэл санаа тайван сайхан байгаа үедээ ихэвчлэн ягаан, цагаан, цэнхэр үстэй байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн нэг сар орчим түүнийг цайвар өнгийн үстэй байгааг харсангүй. Үргэлж хар, хөх бараан өнгийн үстэй байхаас гадна заримдаа бүр цус шиг улаан өнгийн үстэй болсон байдаг. Гүнжид ямар нэг зүйл болоод байх шиг байна. Мөхөс би гүнж та хоёрыг төрсөн цагаас чинь хойш дагалдаж байна. Гэхдээ анх удаа л гүнжийг ийм хачин байгааг харж байна" гэх нь тэр.
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



