6. Бүгдийг хөнөө!
12:00, 23 December 2019Хаан бодолд дарагдах мэт хэсэг суугаад "Гүнж болон тэр шивэгчнийг сайн ажиглаж бай, тэднийг миний хүсээгүй зүйлийг хийгээсэй гэж хүсэхгүй л байна шүү" хэмээн анхааруулах мэт чухалчлан хэлэв.
Дори "мэдлээ эрхэм дээдсээ, гэхдээ нэгэнт аюултай нэгэн гэдгийг нь мэдсэн юм чинь яагаад тэр бүсгүйг шууд хөнөөж болохгүй гэж? тэгвэл хаан танд санаа зовох асуудал үгүй болно"
Хаан "мэдээж тэгж болно. Гэхдээ гүнжийг түүнд тусгайлан анхаарал тавьсан болохоор бага зэрэг ажигламаар байна"
Дори "ойлголоо эрхэм дээдсээ би ингээд явъя даа"
Хаан "зүүлтийг биеэсээ салгаад хэрэггүй шүү, гүнж чамайг энд байгааг мэдэх шаардлагагүй"
Дори "би мэдэж байгаа эрхэм дээдсээ" хэмээн бөхийсөөр өрөөнөөс гарлаа.
Бэкхён "таагүй мэдрэмж" . . .
=======================
Сүүдрийн ордон:
Сүүлийн үед гүнжтэй илүү их таардаг болоод байгаа. Тэр ордон дотроо үргэлж л ийш тийш алхаж байдаг. Бас ордноос гарч чаддаггүй болоод ч тэр үү ордны цэцэрлэгт хүрээлэнд очиж мод цэцэг шувуудыг ажиглан суух дуртай.
Түүний энэ энгийн боловч уйтгартай амьдралыг харахаар бага зэрэг гунигтай байдаг юм. Хамгийн дээд өндөр язгуурыг аван төрсөн атлаа ордны шивэгчдээс ч доор ордондоо мөнхөд хоригдоно гэдэг миний хувьд бухимдмаар маш хэцүү явдал. Харин гүнж аль хэдийн дассан байх илүү тайван харагддаг.
Гэхдээ л их гунигтай. Түүний гунигтай чимээгүй байдлыг харах бүрд түүний өмнөөс хаанд гомдмоор санагддаг.
Ордны их танхимыг цэвэрлэж дуусаад гүнжийн өрөөг цэвэрлэж байтал тэр ороод ирлээ.
Би доош бөхийн "сайн байна уу эрхэм дээдсээ" хэмээн мэндлэхэд
Гүнж "чи ганцаараа цэвэрлэж байгаа юм уу?" хэмээн асуулаа.
Би "манай бүлгийн охид амралтын хэсгийг цэвэрлэж байгаа. Бусад минь ч гэсэн нэг нэг өрөөг авсан цэвэрлэж байгаа" гэхэд
Гүнж "ммм" гээд хажуугаар зөрөн цонх руу харуулан тавьсан сандал дээр тухлах суулаа. Би мэдээж ажлаа хийх ёстой тул эргээд цэвэрлэгээгээ хийж эхэллээ.
Гүнж юм бодож байгаа эсвэл унтаж байгааг мэдэхгүй юм. Сандлаа налан чимээгүй суусаар. Би ч аль болох түүнд саад болохгүйг хичээж байлаа.
"газарт амьдрах ямар вэ?" хэмээх асуулт чимээгүй байсан орчныг эвдлээ.
Би "юу? газрын хаант улсуудын тухай юу?"
Гүнж "тийм ээ, газар дээр тэнгэрээс илүү сонирхолтой олон зүйл байдаг тийм биз дээ? уул ус, нуур цөөрмөөс эхлээд л усны ертөнц газрын ертөнц хамт байдаг шүү дээ" хэмээн асуулаа.
Би "тийм ээ эрхэм дээдсээ, газар их гоё, харж үзэх зүйл ихтэй бас маш өргөн уудам, аялж зугаалах газар ихтэй. Зүгээр л байгалийн сайханд алхаж байх нь амралт шиг л байдаг"
Гүнж уртаар санаа алдан "сонирхолтой сонсогдож байна" хэмээн хэлэхэд нь нэг л гунигтай сэтгэл өвдөх шиг.
Ийм асуулт асуух ёсгүй байсан байж мэднэ гэхдээ гүнжтэй илүү дотно ярилцахыг хүссэн юм.
Би "та хэзээ ч газарт очиж байгаагүй гэж үү?" хэмээн асууж орхилоо.
Гүнж над руу харан "нэг л удаа, гэхдээ их жоохон байсан болохоор сайн санадаггүй юм" гэв.
Би "та гүнж шүү дээ, хүсвэл таны хийж чадах зүйл их байх ёстой. Та яагаад ахдаа хэлээд газарт очиж болохгүй гэж. Зүгээр аялах тухай асуувал ах чинь зөвшөөрч магадгүй шүү дээ. Сайхан зүйлсийг яриулж болох ч өөрийн нүдээ харвал илүү сайхан биш гэж үү?" хэмээн хэлэхэд
Гүнж "ажлаа хий дээ, би амармаар байна" гээд шууд л унтлагын өрөө рүүгээ яваад орчихлоо.
Гүнжид миний хэлсэн санал таалагдаагүй юм болов уу? эсвэл үнэхээр таалагдсан ч боломжгүй зүйл байв уу? ямар ч байсан гүнж шууд л энэ сэдвийг хаачихсан. . .
=======================
Алтан ордон:
Ордны их танхимд хааны шидсэн болор аяга тас хийн дуугарахад ордонд хэдэн зуун цэрэг жанжин байгаа хэдий ч бүгд авиа үл гарган айсан янзтай зогсоно.
Бэкхён "муу арчаагүй амьтан бүхэл бүтэн хорь гучин хүн явж байж ганцхан хоригдол алдчихлаа гэж үү?" хэмээн орилоход танхимд байгаа хүн бүр хаантай харц тулахгүй байхыг хичээн шал ширтэнэ.
Бэкхён үнэхээр ууртай харагдах ба түүний нүд улаанаар гэрэлтэн юу юугүй бүгдийг хөнөөх гэж байгаа мэт л аймшигтай харагдана.
Танхимд хэдэн зуун хүн байгаа хэдий ч хэн ч үл дуугарна. Энэ таагүй байдлыг эвдэн нэгэн жанжин ам нээв.
"эрхэм дээдсээ, Волканы оргодолд дархчуудын тосгон тусалсан. Яах аргагүй Казитон тосгоны ойролцоо ирээд л оргодол агаарт замхарсан мэт алга болчихсон. Бид түүнийг хаа сайгүй хайсан гэхдээ ул мөр нь ч байгаагүй" гэж хэлэхэд түүний яриаг бусад нь дэмжив.
"тийм шүү эрхэм дээдсээ, Казитон бол газрын тосгон, эрт дээр үеэс Волканы мэдэлд байсан биш гэж үү? цус нэгтэн гэдэг шиг тэд ч бас улс нэгтэй явсан үе бий. Тэгээд л тусалсан байж таараа"
"Энгийн хүмүүс урвахдаа хамгийн сайн. Тэд хэдий таны мэдэлд байгаа мэт байдаг боловч цаагуураа бүгд Волканчуудад тусалдаг байх"
"Тийм ээ эрхэм дээдсээ, Ганц Казитон ч биш газрын тосгон суурингууд бүгд Волканчуудтай ямар нэг холбоотой гэсэн цуу яриа бий"
Бэкхён "АМАА ТАТАЦГАА!! тэднийг холбоотой байдаг гэсэн цуу яриа байдаг гэнэ ээ? цуу яриаг нь сонссон юм бол яагаад арга хэмжээ аваагүй юм? Волканчуудын засаглал дууссан. Одоо бол бидний засаглал.Саямарчууд бид дэлхийн эзэн! тэнгэр газрын бүх хаант улс бидний мэдэлд байх болно. Далавчтай төрсөн нь тэнгэрт гэж боддог явцуу бодлоо хаях хэрэгтэй. Тэнгэр газар хамаагүй хэн хүчтэй нь захирах болно! Газрын улсууд ямар ёс заншилтай ямар түүхтэй байх нь хамаагүй одоо тэд Саямарчуудын мэдлийн боолууд гэдгийг алхам тутамд нь сануулж бай! газрын улсуудад байгаа хянагч цэргүүдийн тоог хоёр дахин нэм. Биднийг хүлээн зөвшөөрөөгүй биднийг үгүйсгэсэн бүгдийг шууд хөнөө!" хэмээн тушаалаа.
Бүгд "МЭДЛЭЭ ЭРХЭМ ДЭЭДСЭЭ"
"Дархдын тосгонд сануулга өгөх хэрэгтэй биш гэж үү?"
Бэкхён "сануулга гэнэ ээ?" хэмээн хүйтэн инээмсэглээд "тэдэнд сануулга өгөх шаардлагагүй бүгдийг нь хөнөө, тосгонд нэг ч хүн үлдэх ёсгүй шүү бас та нарт долоо хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд оргодол боолыг олохгүй бол та нар өөрсдөө сануулга авах байх шүү!" хэмээн хэлэхэд түүний харц маш шийдэмгийг догшин байх аж.
Бүгд "мэдлээ эрхэм дээдсээ"
=========================
Сүүдрийн ордон:
Өдрийн ажил дууссан тул оройн хоолоо идээд бүх шивэгчид цэцгийн өргөө буюу шивэгчдийн амьдардаг жигүүр рүү явна.
Линда бид хоёр ч бас нэлээд ядарсан тул эртхэн амрах тухайгаа ярьсаар явж байтал нэг охин намайг бараг л унатал түлхчхээд хажуугаар юу ч болоогүй мэт гараад явчихлаа.
Линда намайг түшиж авсан болохоор би арай ч унасангүй. Гэхдээ л үнэхээр их гайхсан болохоор бага зэрэг хачин царайлсаар Линдагаас холдлоо.
Линда "нүд чинь сохорсон юм уу? хүн дайрч унагаах шахсан байж уучлалт ч гуйдаггүй юм уу?" хэмээн үг хаяад амжив.
Намайг мөргөсөн охин эргэж харан инээмсэглээд "яагаад би уучлалт гуйх ёстой гэж нэг муу сул дорой энгийн хүнээс" гэхэд
Түүний дэргэд байсан охин "тэр тусмаа азгүй дархчуудын тосгоны хүнийг" гэх нь тэр.
Саяхныг хүртэл бүх зүйл асуудалгүй байсан. Намайг мөргөж унагаах шахсан ч надад хамаагүй байсан гэтэл тосгоныг минь азгүйгээр нь дуудах үнэхээр тэвчиж байсан уурыг минь ил гаргачихсан юм.
Би "сая юу гэсэн бэ? дахиад хэл дээ" хэмээн шүд зуусаар нөгөө охины өмнө очиход
"азгүй дархчууд гэсэн, тэгээд юу гэж? дахин дахин сонсмоор байна уу? тэгвэл би байнга тэгж дуудаж байя" гэж дургүй хүргэв.
Би энэ удаад үнэхээр тэссэнгүй тиймээс нөгөө охины алгадаад авлаа.
"энэ муу хүүхэн чинь яаж??" гэсээр над руу дайрах гэхэд нь Дори ирж таарсан болохоор бүгд хэвийн царайлан бие биеэсээ холдлоо.
Нөгөө охин над руу муухай харан "тосгон чинь үгүй болж байхад чи хүн алгадаад их тайван явж байх шив. Орчлон дээр орь ганцаараа үлдэх юм байж" гээд яваад өгөх нь тэр.
Би "т-тэр сая юу гэсэн бэ? манай тосгон үгүй болно гэж юу гэсэн үг вэ?" хэмээн сандран асуухад
Линда "сайн мэдэхгүй юм. Тэр магадгүй муу амласан юм болов уу?" гэтэл
Бидний хажуугаар өнгөрч байсан нэг охин "чи сонсоогүй хэрэг үү? эзэн хаан танай тосгоныг нэг ч хүнийг үлдээхгүй бүгдийг нь хороо гэсэн тушаал буулгасан" гэх нь тэр.
Би "Ю-ЮУ?? хэзээ??"
"Өнөөдөр"
===========================
Өнөөдрөөс дүрмээрээ оруулна. Дүрмийн дагуу өдөрт хэдэн хэсэг авахаа та нар мэд^^
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



