5. Шинэ дээдэс
17:33, 21 December 2019Би сонссон зүйлдээ итгэж чадахгүй байсан болохоор бие минь хүртэл хөдөлж чадахгүй байрандаа зогсчих нь тэр. Анх удаа л ийм эвгүй байдалд орж байна. Яг одоо миний толгойд байгаа зүйлийг бурхан өршөөг гүнж яагаад хувцас тайлуулах гээд байдаг билээ?
Гүнж "сонсголгүй болчихсон юм уу? би хүлээгээд байна!" хэмээн анхааруулах мэт арай дээгүүр өнгөөр хэллээ.
Толгойд есөн шидийн бодол эргэлдэн хоёр гар минь салганан чичирсээр арай гэж бүх хувцсаа тайллаа. Гүнжийн ор луу ганц нэг алхмаар хөлөө зөөж байхдаа маш ихээр ичиж бас айж байснаа л мэдэж байна. Орны дэргэд тулж зогсоход . . .
Гүнж хөнжлөө сөхөөд "ороод ир" гэв.
Би "з-за" гэж хэлэхэд хоолой минь чичирч байсан байх.
Түүний хөнжилд орон хэвтэх гэтэл гүнж "сууж бай, бас айх хэрэггүй" гэв.
Би түүний хэлснээр хөнжилд хөлөө оруулан зэх суулаа.
Гүнж над руу ойртон өөдөөс харах ба над руу ойртох тусам түүний торон гивлүүрийн цаана байх царай ойртоно. Тийм ч тод нарийн харагдахгүй байсан ч яах аргагүй их үзэсгэлэнтэй бүсгүй. Гэхдээ ийм үзэсгэлэнтэй байж яах гэж байнга гивлүүр зүүдэг байна аа???
Гүнж миний нүд рүү цоо ширтэх ба "зоригтой бүсгүй, гэхдээ юмыг нэг талаас нь дүгнээд байдаг сул талтай, ертөнцийн талаар мэдэх зүйл хомс илүү ихийг сурч, илүү их зүйл үзэх хэрэгтэй. Учир нь чи хэрэг болохоор хүн юм" гээд л тийм ч ойлгомжтой бус зүйл ар араас нь ярьсаар би яг юу болоод байгааг ойлгож ядан сандарсаар сууна.
Би "г-гүнжтэн"
Гүнжийн гар хацраас минь эхлэн доошилсоор зүрхэн дээр ирэхэд гүнж өөрөө нүдээ аньсан байх ба "сул дорой биед заяасан хатан зориг. Гэхдээ их сонирхолтой юм. Нууцлаг зүйлс их байна. Чи яагаад энд ирсэн юм?" хэмээн асуулаа.
Би "х-хаан авч ирсэн болохоор" гэж хариулахад
Гүнж "үгүй ээ чи өөрөө энд ирэхийг хүсэж байж" гэв.
Би "үгүй дээ эрхэм дээдсээ би энгийн тайван амьдралдаа дуртай" гэхэд
Гүнж огцом нүдээ нээхэд гивлүүрийн цаанаас тод цэнхэр нүд гэрэлтэх ба саяхан л бидэн шиг энгийн байсан нүдний өнгө асаж байгаа гал шиг гэрэлтсэн болчих нь тэр. Гэхдээ цэнхэр өнгөөр. . .
Би гүнжээс бага зэрэг цочсон ч биеэ барин өөдөөс нь ширтэнэ.
Гүнж "Энгийн амьдрал чамд зохихгүй, чи үргэлж шинэ зүйлийг хүсэж, харж үзээгүй зүйлсийнхээ талаар ургуулан бодож, бодлоороо өөрийгөө дэлхий даяар аялуулдаг. Онцгой сэтгэхүйтэй онцгой бүсгүй" гэх нь тэр.
Мөрөөдөх дуртай, эсвэл төсөөлөх дуртай гэх ёстой юу мэдэхгүй ч би үнэхээр очиж үзээгүй газраа очсон байгаа мэтээр төсөөлөх бодох дуртай. Унтахаар орондоо ороод бараг л цаг шахуу төсөөлөл дотроо байдаг байх. Гүнж энэ бүхнийг яаж мэдсэн юм бол??
Би "гүнжтээн та-" гэтэл
Гүнж толгой сэгсрэн "хангалттай цааш нь хармааргүй байна" гэв.
Би "юу?"
Гүнж "цаашаа хараад суу, нурууг чинь үзье" гэв.
Миний нуруу бүрэн эдгээгүй болохоор улаан эрээн аймшигтай байгааг мэднэ. Тиймээс гүнжид хандан "эрхэм дээдэс хараад дэмий байх, таны харах үзэмжид муухай зүйл харуулмааргүй байна" гэхэд
Гүнж "цаашаа хараад суу, чамайг яах гэж дуудсан гэж бодов?? зүгээр байгаа мэт ажлаа хийх боловч нуруу чинь шатаж байгаа мэт өвдөж байгааг мэдсээр байж би цэцэг таашаагаад үлдэх байсан гэж үү?" хэмээх нь тэр.
Би "т-та миний нуруу өвдсөнийг мэдсэн гэж үү?"
Гүнж "цаашаа хар гэж хэлсэн шүү" хэмээн санууллаа
Би хэлсэн ёсоор нь нуруугаа түүн рүү харуулан суухад, гүнж "харамсалтай юм, үзэсгэлэнтэй бүсгүй их зовжээ, ахаас минь болгоомжил тэр уурлах юм бол чиний амь үгүй болно. Энэ ташуур зүгээр л бяцхан сануулга гэж ойлгож болно. Тиймээс дараагийн удаа түүний өмнө байхдаа хэл амаа бодож ярь" гэх нь тэр.
Би "гэхдээ гүнжтэн та яаж?"
Гүнж "чиний ам дуугарах ёсгүй газраа дуугарсан байна. Энэ удаад аз тохиосон ч дараагийн удаа тийм зүйл болохгүй гэж айж байна" гэв.
Энэ яг л хааны дэргэд байхдаа дэмий зүйл яриад хэрэггүй гэсэн том сануулга шиг байв.
Төд удалгүй гүнж амандаа тарни мэт ямар нэг зүйл уншина. Гэхдээ нэг ч үгийг нь ойлгохгүй байна. Энэ яг л харь гаригийн хэл шиг. Ингэх зуураа түүний гар нуруугаар минь илэхэд яг л ташуурдуулж байсан үе шиг аймшигтай өвдөнө.
Би тэсэлгүй орилсоор хөнжлөөс нь тас зууран сууна. Түүний энэ хачин зан үйл хоёр удаа давтагдаад дуусав. Үүний дараа би ямар ч хүчгүй болсон байсан болохоор зүгээр л орон дээр нь унаад өглөө.
Гүнж "ГАДАА ХҮН БАЙНА УУ?" гэж дуудахад гаднаас хамгаалагч дайчид орж ирж байгаа бололтой хуяг дуулганы тар түр хийх чимээ сонсогдоно.
Сүүдрийн ордонд хамгаалагч дайчид нь хүртэл эмэгтэй хүмүүс байдаг юм.
"Гүнжтэн минь ямар нэг хэрэг гараа юу?" хэмээх эмэгтэй хүний дуугаар
Гүнж "охиныг өрөөнд нь хүргэж амраа. Хоёр хоног ажил хийлгээд хэрэггүй" гэх тушаал өглөө.
Би энэ бүгдийг сонсоод байгаа ч босож чадахгүй маш их ядарсан байна. Хамгаалагчид миний даашинзыг өмсүүлэн хоёр талаас сугадсаар өрөөнөөс гаргалаа. . .
==============================
Хамгаалагчид Азэраг аван гарахад гүнжийн өрөөнд Дори орж ирлээ. Гүнж унтах гэж байгаа бололтой хөнжилдөө орон дээш харж хэвтлээ.
Дори гараа агаарт дохиход гүнжийн өрөөний бүх хаалга цонх түгжигдлээ. Тэр гүнжийн орон дээр гарч ирэн гүнжийн дэргэд суугаад "яагаад үнэ цэнэгүй боолыг өөрийн дотоод хүчээ ашиглаж эдгээж байгаа юм?" гэж асуухад
Гүнж нүдээ нээн Дори руу хараад "ордонд удаан зочлоогүй онцгой нэгэн ирсэн байна"
Дори "тэр яагаад онцгой гэж? тэр бол ямар ч хүч чадалгүй энгийн хүн" хэмээхэд
Гүнж хөнгөн санаа алдаад "харин л дээ, сул дорой энгийн хүн боловч их зоригтой бүсгүй. Бас тэр их зүйлийг хийх байх"
Дори "сайн албат болно гэж үү? хэдий тийм байсан ч таны дотоод энерги ямар чухал билээ? тийм чухал зүйлээ хуваалцан байж эдгээх хэрэггүй байсан юм. Тэр хүүхэн дахиад сар гаран болоход өөрөө эдгэчих байсан" хэмээн нэлээд дургүй байгаа янзтай хэллээ.
Гүнж "тэр албат биш ээ, харин миний гэсэн бүгдийг булааж авахаар ирсэн шинэ дээдэс" гэх нь тэр.
Доригын нүд томрон "урвагч байх нь ээ? тэгвэл шууд алах хэрэгтэй яг одоо" хэмээн дээш босоход
Гүнж түүний гараас атган "хэрэггүй ээ, зүгээр орхи"
Дори "яагаад??" гэж нэлээд бухимдсан байдалтай асуулаа.
Гүнж "түүнийг оролдох хэрэггүй шүү, зүгээр л орхи" хэмээн тушаалаа.
Дори гүнжийн энэ байдлыг ойлгоогүй болохоор бухимдсан байдалтай хөмсөг зангидсаар гүнжид бөхийгөөд өрөөнөөс гаран хаалгаа буцаан түгжлээ.
===============================
Гүнж намайг хоёр хоног ажил хийгээд хэрэггүй гэсэн. Гэхдээ тэр шөнө унтаж амраад л миний нуруу зүгээр болчихсон. Бүх соривч байхгүй шүү. Үнэхээр сонирхолтой би гүнжээс үнэхээр их айж байсан гэхдээ түүнийг ингэж тусална гэж бодоогүй болохоор одоо бол гүнжид бүр ч их баярлаж байна.
Түүний төлөө хийж чадах зүйл байвал ямар ч байсан өрөө төлнө л гэж бодож байгаа. Бие минь эрч хүчээр дүүрэн яг одоо ордныг бүтнээр нь цэвэрлэсэн ч чадах юм шиг санагдаж байна. Гэхдээ гүнж хоёр хоног амар гэсэн болохоор би өнөөдөр ч бас завтай.
Хийх ажилгүй болохоор ордонтой тайван танилцаж ийш тийш явж үзнэ.
==================================
Алтан ордны хаа нэгтээ:
Хаан "гүнж ойрд юу хийж байна?"
Дори "тэр үргэлж хийдэг зүйлсээ л хийж байгаа. Гэхдээ саяхан таны ташуурдаж шийтгэсэн охиныг өөрийн дотоод энергиэрээ эмчилсэн" гэхэд
Хаан гайхсан янзтай Дори руу хараад "яахаараа тэр муу боолыг эмчилдэг юм?"
Дори "гүнж хэлэхдээ түүний байр суурийг булаах шинэ дээдэс гэж хэлсэн. Бас тэр охиныг их зүйл хийх хүн гэж байсан. Өөрийг нь аюулд оруулах хүн байхад гүнж түүнийг хамгаалаад байгаа"
Хаан "сонирхолтой л юм. Бяцхан дүү минь юу л сэтгээд байна даа?"
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



