[The end] 20. Би чамд хайртай❣️
20:23, 30 December 2019Энэ мэдээ хааны хувьд яг л аянга ниргэх мэт хүндээр туслаа. Сүүлийн үед түүнээс ил гараагүй хүйтэн бөгөөд аймшигт төрх царайнд нь илрэн. Нүд нь яг л галзуу мэт эргэлдэх аж.
Өргөөнд байгаа хүмүүс бүгд байдал маш муудсан гэдгийг анзаарч дээш босоцгоолоо.
Бэкхён шүд зуун ширүүн харсаар "яг одоо газрын бүх хаант улсыг нэгж, хамтарч ажиллаагүй бүх хүмүүсийг эр эм хамаагүй бүгдийг хөнөө. Авхайг олох хүртлээ нэг ч хүн амрахгүй!" хэмээн аймшигт тушаал буух нь тэр.
Саяхан баяр тэмдэглэж байсан суурингаас эхлэн Тэнгэрийн улсын бүх цэргүүд эх газарт нэгжлэг эхлэв.
Хааны хувьд дэндүү их бухимдсан болохоор түүнтэй харьцах түүнд санаа бодлоо хэлэх хүн олдсонгүй. Бүгд маш их айдастай байгаа харагдана.Нэг л буруу үйлдэл хийвэл хаан үхлээр шийтгэх тул алдаа гаргахгүй гэсэндээ бүгд хичээж байлаа.
Эх газар дэндүү том бас түүн дээр том жижиг хэдэн мянган улс оршин тогтнодог тул бүгдийг шалгаж дуусгана гэдэг бараг л хэдэн жилийн ажил байв. Азэрагын цэргүүд явсан газрууд болон дайрч өнгөрч болох улсуудаар эхлээд хайж байлаа.
Тэнгэрийн хаант улсын хүчирхэг арми бүхэлдээ эх газарт бууж ирсэн тохиолдол анхных байлаа. Хаа сайгүй хүчирхэг луу нисэлдэн, тулалдах нь битгий хэл хараад айдас төрүүлэн олон дайчид эх газрыг бүхэл нь бүрхэх нь тэр.
Эх газар дээр оршдог улсууд бүгд айдаст автсан байдалтай байхаас гадна сайн дураараа хааны хайгуулд тусалж байв. Хэрвээ эсэргүүцэх юм бол ганц хүн бус бүтэн хот тосгон сүйрэх аюултай тул хүн бүр хичээнгүйлэн хот тосгоныг нэгжиж байлаа.
=============================
Бэкхёныг гэрлийн бурхан агуу түүхэд Саямарын эзэн гэдгийг бүгд мэднэ. Түүний талаарх түм буман түүх үлгэр домог бий. Зарим нь үнэн, зарим нь худал. Учир нь хүмүүсийн хувьд Бэкхён ам дамжин яригдах нууцлаг бөгөөд хүчирхэг нэгэн. Түүний хүч чадлыг домог болгон сонсож байснаас нүдээр харж мэдэрсэн хүн ховор билээ.
Гэтэл түүний төрөх дөхсөн сүйт бүсгүй алга болсноор Тэнгэр газрыг тэр чигт нь айдаст автуулах нь тэр. Хаа сайгүй үхлийн илч мэт аймшигт дүр төрхтэй дайчдаар дүүрч энгийн хүмүүс, эх газарт оршдог хаан улсуудад зүгээр амьсгалах ч хэцүү болсон байв.
==============================
Хайгуул эхлээд долоо хоног өнгөрсөн ч ямар ч үл мөр олоогүй нь Бэкхёныг байж ядуулан уурлахад хүргэнэ. Түүний уур хилэнгээс болж нарны илч хэд дахин нэмэгдэж, үргэлж тод гэрэлтэй байхаас гадна бараг л шөнө болохгүй шахам хачирхалтай өөрчлөлтүүд эхэлж эх газар дээр байж суухад хэцүү халуун өдрүүд үргэлжилж байлаа. . .
Алтан ордон:
Олон сая дайчдын цус хөлсөө урсган байж хайх эрлийн эцэст эхний сураг дуулдав.
"Эрхэм дээдсээ, эрхэм дээдсээ сайхан мэдээтэй. Авхай болон түүний дагаж явсан армийн ул мөрийг олж. Бас тэднийг авч явсан хүмүүс Сүүдрийн овгийнхон юм шиг байна. Бид тэдний байж болох хэд хэдэн газрыг олсон" хэмээн хайгуулд явсан жанжин гүйсээр орж ирлээ.
Бэкхёны нүүрэн инээмсэглэл тодрон "явцгаая тэднийг ертөнцөөс арчицгаая" гэсээр сэнтийгээсээ бослоо.
Жанжин "гэхдээ дээдсээ бид яг баттай байршил олоогүй, одоогоор боломжтой байж болох таван газар байгаа, эхлээд аль газар руу нь дайрахаа сонгох хэрэгтэй байх. Хуралдаад-"
Бэкхён "зүгээр л бүгдийг нь устгацгаая" гэв.
Ордны гадаа гаран Бэкхён өөрийн хоёр гараа салаавчлан урдаа барьсаар духандаа хүргэхэд түүний духнаас эхлэн бүх судас нь алтан шаргал өнгөөр гэрэлтэх ба түүний үсний өнгө гэрэлтсэн цагаан болж нүд нь улаан өнгөөр гэрэлтэхэд тэнгэрт үүлс харлан гэрэл бүдгэрэв. Аянга цохин үүлсийн чөлөөгөөр хэдэн мянган луу гарч ирлээ.
Дөрвөн далавчтай том луугаар ахлуулсан хэдэн мянган луу, гэхдээ тэд энгийн уналгад зориулсан бус харин дайны алуурчин зэвсгүүд аж.
Бэкхён "ХААНЫ ТУШААЛ. . .СҮҮДРИЙН ОВГИЙГ ЕРТӨНЦӨӨС АРЧИЖ ХАЯ" хэмээгээд өнөөх том луунд мордоход түүний арми даган луундаа суулаа.
===============================
Сүүдрийн овгийн байрлаж болох таван байрлал байгаа тул Тэнгэрийн улсын цэргүүд тав салан явав. Салаа бүрийг Бэкхён удирдах боловч зөвхөн нэг нь жинхэнэ Бэкхён харин үлдсэн дөрөв нь гэрлийн хувилбар аж.
Жинхэнэ хаанаар удирдуулсан арми өөрсдийн очих ёстой газартаа ирлээ. Үхлийн хөндий гэж нэрлэгдэх асар том боловч амьд амьтан тэсэх аргагүй аймшигт газар. Энд ирсэн амьд бүхний булш нь болдог гэгддэг газар билээ.
Сүүдрийн хүмүүсийн арга барил, тулааны чадвар, цэргийн зохион байгуулалт юу ч мэдэхгүй боловч энэ бүхэн Бэкхёнд огт хамаа байсангүй.
Бэкхён "тамын газрыг жинхэнэ там руу нь илгээцгээе" хэмээн хэлэхэд дайн эхлэв.
Тэдний дайралт буруу биш байв. Үнэхээр энэ газар Сүүдрийн овгийн газар нутаг байлаа. Хэзээ ч харж байгаагүй хачин сонин арга барилтай дайчид. Бас Үхлийн хөндий бол тэдний газар нутаг тиймээс өнцөг булан бүрийг нь өөрсөд дөө ашигтайгаар тулалдаж чадаж байв.
Дайснаа мэдэхгүй дайн эхэлсэн тул Тэнгэрийн арми багагүй хохирол амслаа. Гэвч хязгаар нь үл харагдах бараан үүлсийг зүсэн мянга мянган луут дайчид гарч ирсээр.
Үхлийн хөндий жинхэнээсээ тамын тогоо шиг л болж байв. Хаа сайгүй дүрэлзэн асах гал. Амьд ургамал юу ч үгүй хөндий хоосон хад чулуу. Хэн ч энэ аймшигт газарт байх хүсэлгүй нь мэдээж. Гэвч сүүдрийн овгийнхон үүнийг хийж чадсан нь гайхалтай.
Дайн үнэхээр ширүүн болох агаад хоёр тал хэн хэн нь маш том хохирол амссан байлаа.
"ЭРХЭМ ДЭЭДСЭЭ, БУСАД ХЭСГҮҮД РҮҮ ЯВУУЛСАН ЦЭРГҮҮДЭЭ ИРТЭЛ ТҮР УХРАХ ХЭРЭГТЭЙ, ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ДАЙРААД БАЙВАЛ БИД ИЛҮҮ ОЛОН ЦЭРГЭЭ АЛДАХ НЬ БАЙНА"
Бэкхён "НАМАЙГ УХАР ГЭЖ ХЭЛНЭ ГЭНЭ ЭЭ? АМЬ НАСАА АЛДАХ БАЙСАН Ч БИ УХРАХГҮЙ!" хэмээн уурлалаа.
Цэргүүд хүндхэн байдалтай байсан ч эрэлхэг тулаан хийсээр. Сүүдрийн овог тэдний төсөөлж байснаас олон хүнтэй, олон гайхалтай дайчидтай том овог байсан аж. Хаант улсын дайтай том овог. Хэдий тэд том хэдий ч Тэнгэрийн дайчид бол тоглоом биш тиймээс Сүүдрийн овог ч бас түүхэндээ амсаж үзээгүй томоохон хохирлоо амсаж байв.
=======================
"ЭРХЭМ ДЭЭДСЭЭ ТЭД БИДНИЙ ХҮЧИЙГ БУЦААГААД БИДНИЙ ЭСРЭГ АШИГЛАЖ БАЙНА. ТЭРИЙГ ХАР ДАА, ЛУУНЫ ГАРГАСАН ГАЛЫГ ЭРГЭЭД БИДЭН РҮҮ ЯВУУЛЖ БАЙНА"
Бэкхён "ХҮЧИРХЭГ ДАЙСАН БОЛ ХАМГИЙН САЙН БАГШ, ҮЙЛ ХӨДЛӨЛ БҮРИЙГ НЬ АЖИГЛАЖ ТУЛААНЫ ӨӨР ТӨЛӨВЛӨГӨӨНД ШИЛЖ. БҮХ ЮМ ТӨГС БАЙДАГГҮЙ. ЗААВАЛ СУЛ ТАЛ ГЭЖ БИЙ"
Цэргүүд Бэкхёны хэлснээ довтлон, Бэкхён ч бас хойш суусангүй тэднийг манлайлан тулалдах аж. Саяхныг хүртэл хүч тэнцүү тэмцэж байсан Сүүдрийн овог одоо л хүч нь суларч эхэллээ.
Бэкхён аль хэдийн ялалт дөхсөн гэдгээ мэдсэн даруйдаа нүүрэнд нь мишээл тодрон улам бүр улайран дайрна.
"ЭРХЭМ ДЭЭДСЭЭ ГҮНЖИЙН АРМИ ИРСЭН БАЙНА" хэмээн орилоход, цэргийн заасан зүг рүү харвал Тэнгэрийн улсын эмэгтэй дайчдаас бүгдсэн гүнжийн тусгай арми аль хэдийн ирсэн байлаа.
Бэкхён гүнжийн арми руу нисэж очин "Тэнгэрийн охид ямар байдгийг үзүүлээд өг" гэхэд
Гүнж "тэр мэдээж" гэсээр өөрийн армиа аван тулаанд орлоо.
================================
Дүрэлзэн асах гал мэт ширүүн болсон тулааны дараа Сүүдрийн овог бууж өглөө. Хааны хилэн их бүх хүмүүсийг үгүй хийх гэж байсан боловч гүнжийн өршөөлөөр олзны хүмүүс амьд үлдэв.
Хааны цэргүүд хэдэн мянган олзны хүмүүсийг Үхлийн хөндийн төв хэсэгт цуглуулан хашсан байх бол үлдсэн хэсэг нь Азэра болон түүний армийг хайж байлаа.
Олзны хүмүүсийн өмнө Хаан гүнж хоёр зогсоно.
Гүнж "Азэра энд байхгүй юм шиг санагдаад байна" гэсээр Бэкхёнд шивнэлээ.
Бэкхён хөмсөг зангидан "юу гэсэн үг юм? тэднийг Азэраг хулгайлаагүй гэх гээд байгаа юм уу? бид буруугүй хүмүүстэй дайдсан гэж үү?"
Гүнж "үгүй дээ, тэд буруутай тэдний гарт Азэра байсан ч одоо бол байхгүй юм шиг санагдаад байна. Бас тэд хаан төрөөс урваж олон хулгай дээрэм хийсэн. Үүнийхээ шийтгэлийг амсах хэрэгтэй"
Бэкхён "Энэ удаад чиний харсан буруу байгаасай гэж хүсэж байна. Энд дахиад Азэра байхгүй бол би жинхэнээсээ галзуурах юм шиг байна" гэсээр нүд нь гэрэлтэн илт биеэ барьж чадахгүй байдалтай болох нь тэр.
Гүнж хааныг тэврэн "тайвшир, тулгар биетэй сүйт бүсгүйгээ алдсан болохоор ямар их айж сандарч байгааг чинь мэдэж байна. Гэхдээ тайвшир миний зүүдэнд үхэл харагдаагүй тэд амьд байх ёстой зүгээр л тэднийг олоход цаг хугацаа хэрэг болох байх" хэмээн ятгасан өнгөөр хэлнэ.
Хаан үнэхээр ууртай байсан ч гүнжийн үгийг бодон биеэ барих гэж хичээнэ. Үүнийг дордуулах мэт "Авхай байхгүй байна" гэсээр хайгуулын цэргүүд ирлээ.
Тэнгэрт хурц гэрэл цацрах үед л болохгүй зүйл эхэлж байгааг мэдсэн гүнж хааныг тэврэн зогсоолоо.
Бэкхён "намайг тавь!"
Гүнж "тэднийг хөнөөлөө гээд юу хожих юм? Азэра өөр хэн нэгний гарт байсаар л байх болно. Түүний оронд тэднээс яагаад Азэраг хулгайлсан бас түүнийг хэн авч явсныг олж мэдвэл яаж байна?" гэхэд
Хаан гүнзгий амьсгаа аван "чиний зөв" гэсээр дээгүүр харлаа.
Гүнж "захирагч нь хаана байна?" гэж орилоход эхлээд хэн ч дуугарсангүй.
Бэкхён "захирагч нь яг одоо гараад ир үгүй бол-" гэхтэй зэрэгцэн
"би байна" гэсээр хөл нь доголсон нэлээд настай хүн урагш гарлаа.
Бэкхён түүнийг очин багалзуурдаад "Миний бүсгүй хаана байна? үхэхийг хүсээд түүнийг хулгайлаа юу?" гэж асуухад
Захирагч хөгшин ярьж чадахгүй байгаа бололтой Бэкхёны гараас зууран царай нь хачин болсон байв.
Бэкхён түүнийг хүзүүг тавиад "үнэнээр нь ярьсан чинь дээр шүү"
Захирагч "Үхлийн хөндий амьдрахад тийм ч таатай бус газар гэдгийг харсан байх. Бид амьд үлдэхийн тулд хүнс хоол алт мөнгө дээрэмдэж эхэлсэн. Таны хайгаад байгаа хүнийг ч бас тийм л замаар барьж авсан. Тэнгэрийн хааны сүйт бүсгүй гэж мэдээгүй юм. Гэхдээ бүсгүй төрөх дөхсөн тулгар биетэй боловч их сайн тулалдаж байсан. Түүний цэргүүд ч бас. Бидний дунд багахан хэмжээний дайн болсон гэж хэлж болно. Биднийг бараг л ялж байхад өөр хүмүүс бидэн рүү дайрсан. Тэр дээрмийн үед бид бүрэн хүчээрээ бус дээрэм хийдэг цөөн цэргүүд явсан болохоор ялагдахаа мэдээд шууд зугтсан. Таны бүсгүй тэр хүмүүстэй үлдсэн"
Бэкхён "ямар хүмүүс?"
Захирагч "мэдэхгүй ээ, тэд биднийг мэдэхээс ч өмнө маш хүчтэй дайралт хийсэн тиймээс бид амиа бодоод шууд л зугтсан. Дайрсан хүмүүсийг хэн гэдгийг харах сөхөө байгаагүй"
Бэкхён үнэхээр бухимдсан харагдах ч хааны үүргээ мартсангүй "Сүүдрийн овог хаан төрийн эсрэг босож олон удаа хулгай дээрэм хийсэн болохоор тусгай татварыг нэмж, насанд хүрсэн эрчүүдийг нь албадан ажил хийлгэ. Бас амьдрах очин чинь хангалттай муу байгааг харлаа. Үхлийн хөндийтэй ойролцоо хэсэгхэн үржил шимтэй газар өгөх болохоор тэндээс өөрсдийн амьдралыг босго. Дахиж хаан төрийн эсрэг үйлдэл хийх юм бол шууд овгийг тэр чигт нь устгах болно" хэмээн тушаал буулгалаа.
=========================
Нэг том дайснаа дарж авсан ч Азэраг олж чадаагүй дээ Бэкхён одоо ч бухимдал дүүрэн байлаа.
Түүнийг өрөөндөө хийх зүйлгүй ийш тийш холхих зуур гүнж орж ирэв.
Бэкхён "Азэра хаана байна? яг одоо чиний чадвар надад хамгийн их хэрэгтэй байна" хэмээн ямар ч нүүрний хувиралгүй хэлнэ.
Гүнж "мэдэж байгаа боловч мэдэхгүй"
Бэкхён хөмсөг зангидан "юу гэсэн үг юм?"
Гүнж "миний харж чаддаггүй тэр хүний гарт байгаа. Зүүдэнд минь ирж та бид хоёрыг үгүй хийх гэдэг тэр хүний гарт. Түүнийг мэдэрч, зүүдэлдэг боловч хаана байдаг хэн болохыг нь огт мэдэж чаддаггүй. Тэр үргэлж сүүдэр доор харанхуйд байдаг би түүнийг харж чадахгүй байна" гэж хэлэхэд гүнж ч бас бухимдсан бололтой нүдэнд нь нулимс хурна.
Бэкхён "ЯМАР ЧӨТГӨР НЬ ЮМ БЭ??" хэмээн орилоход гадаах орчин улам бүр халуун гэрэлтэй болж эхлэв.
Гүнж "тайвшир бас энэ бүх галзуурмаар халуунаа зогсоо. Эх газрын хүмүүс чамд хамаагүй байж болох ч эх газар дээр эхнэр хүүхэд чинь байгааг сана. Тэд ч бас энэ халуунд өвдөж болно шүү дээ" хэмээн ятгахад
Бэкхён өөрийгөө тайвшруулах гэж хичээж байгаа бололтой "ойлголоо, ойлголоо" хэмээн амандаа бувтнан доош суулаа.
Гүнж өрөөнөөс гарахын өмнө "хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч заавал мэдээ ирнэ. Тэд амьд байх болно" гэж хэлээд гарлаа.
Гүнжийн хэлсэн амьд байх болно гэдэг үг л Бэкхёныг багахан ч гэсэн тайвшруулж байв.
==========================
Хаана байгаа нь үл мэдэгдэх өдрүүд үргэлжилсээр. Бэкхёны цэргүүд хайж байгаа боловч одоо ч олсонгүй. Азэра алга болоод яг хагас сар болсон байна. Энэ их хүчээр ингэж шамдан хайгаад байхад ул мөр байхгүй бас бүхнийг хардаг хүчирхэг гүнжийн хараанд үл өртөөд байгаа тэр нууцлаг хүнийг олох юмсан гэхээс Бэкхёны тэвчээр хэдэнтээ алдарна.
Хайгуулд явсан цэргүүд муу мэдээтэй ирж хэн нь ч олоогүй болохоор дахин хаагуур хайх талаараа хуралдаж байтал "Волканы хаант улсаас мэдээ ирлээ" хэмээн шуурхай захидал барьсан харуул орж ирлээ.
Бэкхён бага зэрэг залхсан царайтай "юу юм? чухал биш бол дараа бол" гэхэд
Харуул "захидлыг шуурхай мэдээлэл дамжуулдаг улаан бүргэд хүргэж ирсэн. Яаралтай мэдээ байх" гэв.
Бэкхён "юу гэж байна унш" гэхэд
Харуул уншиж эхлэв:
Эрхэм дээд тэнгэрийн хаан Бэкхён таны түмэн амгаланг айлтгая. Мөхөс албат бид хагас сарын өмнө ойн дээрэмчдээс нэгэн тулгар биетэй бүсгүйг аварсан нь таны сүйт бүсгүй болж таарлаа. Үүнийг үл мэдсэн тул өөрийн хаант улсад хүргэж бүсгүйг эмчилсэн ба бүсгүй хагас сарын өмнө амаржиж хүү төрүүлсэн. Волканчуудын хуулийн дагуу бидний газар нутаг дээр мэндэлсэн хүүхэд манай мэдлийн хүн болдог тул шинэ төрсөн хүүг бид авч үлдээд таны хатныг улсад нь буцаах гэсэн найрсаг хүсэлтээ танд болон эх газрын хаант улсуудад баяртайгаар илгээлээ.
гэсэн байв. . .
Үүнийг сонссон Бэкхён галзууртлаа уурлан "дахиад л Волканчууд!!! тэд бидний мэдэлд байгаа мэт харагдах боловч үргэлж өөрсдийн эрх мэдлээр бүгдийг шийдэж байна. Дахиж тэвчихгүй нь намайг хатнаа хайж байгааг мэдсээр байж хагас сар чимээгүй байж. Тэдний хүссэн зүйл нь миний хүү шүү!" хэмээн бухимдсандаа ориллоо.
"Волканчууд дэндүү даварч байна, тэднийг дайлаар мордох хэрэгтэй"
"Тийм шүү Тэнгэрийн хаант улсын сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй"
"Болохгүй ээ, Тэдний санаа муу байсан ч авхайг аварсан нь үнэн бас захидалд юу гэж бичсэн байсныг та нар сонсоогүй гэж үү? эзэн хаанд болон эх газрын хаант улсуудад явууллаа гэж бичсэн байсан. Тэд захидлаа үнэхээр найрсаг бас бидний үгэнд ордог мэтээр бичсэн болохоор бид одоо тэднийг устгах юм бол манай харьяанд байдаг бүх хаант улсууд бослого гаргах болно"
"гэхдээ тэд ханхүүг авч үлдэнэ гэсэн байна шүү дээ"
"Хэдий хэцүү асуудал боловч Саямарын өвөг дээдсүүд энэ олон улсыг харьяандаа авахдаа тэдний ёс заншлыг хүндэлж хандах болно гэж амласан. Бас Волканчууд үнэхээр газар нутаг дээрээ мэндэлсэн хүүхдийг өргөж авч өсгөдөг уламжлалтай ийм байхад бид дайрч довтлох юм бол өвөг дээдсээс амласан хаан төрийн амлалт худлаа болж бидний тушаал доор хөдөлдөг харьяа улсууд бослого гаргах болно"
Бэкхён "их сайдын үг үнэн. Тэд эх газрын хаант улсуудад давхар захидал тараасан нь биднийг аргагүй байдалд оруулж өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг. Хүмүүсээ бэлд би өөрийн биеэр Волканд очно"
==========================
Волканы хаант улс. Хааны ордон.
Волканы хааны ордон өдрийн цагаар ч нэлээд харанхуй байх ба Бэкхён болон Тэнгэрийн улсын илчтэй уулзахаар заасан өрөө нь бүр ч харанхуй хачин өрөө байв.
Бэкхён "Би хүүгээ өгч чадахгүй. Танай ёс заншлыг хүндэлж байгаа ч би хүүгээ авмаар байна" хэмээхэд
Царай нь үл харагдан сүүдэрт суух Волканы хаан "эрхэм дээдэс минь бид таныг бодоод хүүг тань өгмөөр байгаа ч ёс заншил гэдэг ямар чухал зүйл болохыг эрх биш та мэдэх байх. Улсын эзэн хаан нь ёс заншлаа зөрчөөд эхлэх юм бол энэ улс юу болох уу? хэнд итгэж хэнийг дагах вэ? тиймээс хүүг тань өгч чадахгүй. Хэрвээ үнэхээр хүүгээ авмаар байгаа бол эхнэрээ үлдээгээд яв. Бид заавал нэг хүн авч үлдэх ёстой" хэмээх нь тэр.
Бэкхёны уур хүрч байсан ч аль болох найрсгаар "хүү эхнэр хоёр минь миний хувьд амь наснаас минь үнэтэй хүмүүс тиймээс би тэднийгээ хоёуланг нь авмаар байна. Харин оронд нь би танай улсад хүссэн тусламжийг чинь үзүүлье" гэхэд
Волканы хаан гэнэт чанга инээгээд "агуу их Тэнгэрийн хаан ингэж ч шалдаа буух гэж дээ, Тэнгэр газрыг эрхшээдэг агуу хаан нэг муу энгийн хүүхэнд унаж тустлаа дурлажээ" хэмээх эрээ цээргүй үгээр хааныг өднө.
Хааныг дагалдаж яваа хүмүүс илд жадаа дэлгэхэд хаан "боль!" хэмээн зогсоолоо.
Волканы хаан "Тэнгэрийн улсын цэргүүд их түрэмгий юмаа, албат хүний үүргээ биелүүлж хатныг нь аварсан байхад ингэх ч гэж дээ"
Бэкхён энэ удаад уураа тэвчсэнгүй "бяцхан хүүг минь хайрласандаа авч үлдэх гээгүй гэдгийг би мэднэ. Юу хүсээд байгаа юм? шууд хэл!" гэж ширүүн өнгө аястай хэллээ.
Волканы хаан өөрөө цуурайттал инээсээр "мэдээж хайрлаагүй ээ, чиний зөв. Бид өөр зүйл хүсэж байна" гэв.
Бэкхён "юу хүсээд байгаа юм?"
Волканы хаан "чамайг тарчилж зовоосой гэж хүсэж байна. Тиймээс чиний хамгийн хайртай, хамгийн нандин хэн нэгнийг заавал чамаас салгах болно. Сэтгэл чинь эмтэрч шаналж зовж байгааг чинь хармаар байна"
Бэкхён "хөгийн амьтан"
Волканы хаан "ийм сайхан боломж ирсэн нь надад өгч байгаа шагнал байх"
Бэкхён "би эхнэр хүүхдээ хэнийг нь ч чамд өгөхгүй!" гэсээр муухай харна.
Волканы хаан "заавал нэгийг нь өгнө дөө, аан бүр өгч чадахгүй бол өөр хүн өгч болно"
Бэкхён "юу?"
Волканы хаан "чамайг аминаасаа илүү хайрладаг дүү охинтой гэдгийг бүгд мэднэ. Хайр дурлалд золиос хэрэгтэй шүү дээ. Эхнэр хүүхдээ авч элэг бүтэн амьдармаар байвал дүүгээ өг. Би хэлсэн байхаа заавал чиний сэтгэлийг шаналгаж, зүрхийг чинь зүснэ гэж. Арай бага хайрладаг нэг хүнээ үлдээ. Хүүгээ бол царайг нь ч харж байгаагүй биз дээ? тийм болохоор хүүгээ үлдээсэн нь амар биш гэж үү? эхнэр чинь байгаа цагт дахиад олон хүүхэдтэй болж болно"
Бэкхён хэсэг зуур юу ч хэлсэнгүй амьдралдаа учирсан хамгийн хүнд шийдэл энэ мөн.
Волканы хаан "эрхэм дээдсээ хурдлаарай, би ажилтай завгүй байгаа л даа"
Өрөөнд дахин чимээгүй орчин бүрдлээ. Бэкхёны нүд гэрэлтэн нударга зангидсан байгаа ч арай гэж өөрийгөө барьж байгаа бололтой хэсэг зогсоод "гүнжийг тэдэнд өг" гэсээр гарах хаалга руу эргэлээ.
Волканы хаан "хүүгээ үлдээх байх гэж бодсон юмсан, за за таны л шийдвэр шүү дээ. Ордны гарах хаалга дээр оч, хүү эхнэр хоёр чинь тэнд байх болно" хэмээв.
Саяхныг хүртэл гүнжийн дэргэд чимээгүй зогсож байсан Дори "эрхэм дээдсээ ингэж болохгүй! гүнжийг энд үлдээнэ гэдэг түүнийг үх гээд орхиж байгаатай ижил"
Бэкхён "явцгаая"
Дори Бэкхёны хөлөөс зүүгдсээр "Гүнжийн амь нас бол хамгийн-"
Бэкхён Дориг өшиглөн "амаа тат! хүсээд байвал гүнжтэй хамт энд үлд" гэж хэлээд хаалга руу явав.
Гүнж юм хэлээгүй ч хааны араас нулимстай нүдээр ширтэн үлдэх нь сэтгэл зүсэм. Волканы харуулууд гүнжийг чирч явахад Дори тэдэнтэй тэмцэх боловч Дориг хөгшин хэрэггүй гээд хөөж гаргалаа.
Хаан дахиж эргэж харсангүй. Чигээрээ хурдан алхсаар ордны төв хаалга дээр ирэхэд үнэхээр Азэра хүүгээ тэвэрчихсэн зогсож байлаа.
Хаан хурдхан гүйж очин эхнэр хүүхдээ тэврэв.
Азэра "т-тэд намайг явж болно гэсэн. Таныг ирнэ гэж мэдэж байсан юм. Маш их айсан" гэсээр уйлна.
Хаан түүнийг энгэртээ наасаар "би ч бас маш их айсан, хэзээ ч олохгүй нь л гэж бодож байлаа" гэсээр Азэраг улам чанга тэвэрнэ.
Азэра хаанаас хөндийрөн "Хүүгээ хардаа, тэр үнэхээр хөөрхөн" гэсээр бяцхан ханхүүг хаанд барилаа.
Хүүгээ харан нулимс нь цийлгэнэх хаан "сайн уу? чи үнэхээр хайр татам юм" гэсээр хүүгийнхээ духан дээр үнэрлэлээ.
Гэр бүлийн сэтгэл хөдөлгөм уулзалтын дараа тэд Тэнгэрийн улс руугаа хөөрөв. Хаан эхнэр хүүгээ хэзээ ч явуулахгүй гэх шиг нандигнан тэвэрсэн байх ба "Би чамд хайртай, дэндүү их" гэсээр Азэрагын хацар дээр үнслээ.
Азэра ч эргэж харан "би ч бас чамдаа маш их хайртай" гээд хааны уруул дээр үнсэв.
Хайрт эхнэрээ олж, бяцхан хүүгээ тэвэрч байгаа нь хязгааргүй их аз жаргал боловч дайсныхаа гарт үх гээд үлдээсэн дүүгээ бодоход хаанд хамгийн ихээр хэцүү байлаа.
Луу тэнгэрийн уудам руу хөөрч Волканы хаант улс харагдахгүй болтол доош ширтэн явсан хаан. Волканы улс үүлсийн доор үлдэх мөчид "уучлаарай дүү минь" хэмээн шивнэсээр нулимс унагалаа. . .
================================
Та-Даан KINGS өгүүллэгтэй минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Эхний бүлэг маань энэ хүрээд дууслаа. Та бүхнийг багахан ч гэсэн ид шидийн ертөнцөөр аялуулсан байх гэж найдаж байна💝💝💝
Харийнхандаа ТОООМ ЗҮРХ💖💖💖
Бүгдэд нь шинэ оны мэнд, шинэ оноо инээмсэглэл дүүрэн угтаад 2020 оноо ёстой ураад таслаад амжилт гэдгийг үзүүлээд өгөөрэй🔥🔥🔥
Бэки-тэй хамт 5 дахь жилээ угтах гэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа🥰🥰🥰
KINGS S2 coming soon. . .😎
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



