Fanfics

10. Уусмал

18:29, 24 December 2019

Бэкхёны харц ширүүн боловч эрхэмсэг болоод "миний боолыг алах хүсэл яагаад чамд төрдөг билээ?" гэж асуухад

Шидтэн "зүүлтээс болоод" гэсээр Азэрагын хүзүүнд байгаа зүүлт рүү заалаа.

Бэкхён харсан даруйдаа Доригын зүүлт болохыг анзаарав.

Шидтэн "зүүлтийн энерги бүрэн өөрчлөгдсөн боловч яах аргагүй ойн шидтэний зүүлт байна. Ойн шидтэнүүд үхэн үхтлээ амин зүүлтээ хамгаалдаг. Ямар ч дотно хайртай хүн байсан хэнд ч зүүлтээ өгдөггүй юм.Гэтэл энэ бүсгүйд ойн шидтэний зүүлт байна гэдэг тэр ойн шидтэнийг хөнөөсөн гэсэн үг. Ойн шидтэнүүд бол нэг том гэр бүл. Бидний хэнээр нь ч оролдсон бай тэр хүн бидний дайсан" гэлээ.

Бэкхён учрыг ойлгосон ч түүний уур өөр зүйлд хүрч байлаа.

Бэкхён "Энэ зүүлт бол миний боолуудын нэгнийх нь зүүлт би өөрөө тусгай шившлэг хийсэн болохоор энерги нь өөр байгаа юм. Чиний нэг төрлөө гэх сэтгэлийг ойлгож байгаа ч чи хэзээ ч гаргаж болохгүй маш том алдаа гаргалаа. Энэ модны тухай тэр биш би чамаас асуусан гэтэл чи надад худал хэлж зүрхэлнэ гэнэ ээ. Энэ бүхэн чинь намайг доромжилсон том алдаа байлаа. Худал хэлбэл үхнэ гэж хэлсэн байхаа?" гэсээр бүсгүй рүү ширүүн харан дээш бослоо.

Шидтэн зугтах гэж оролдсон ч түүнийг тойрон асар хурц гэрэл тойрсон байх ба нүд нь бараг юм харахгүй байв. Бас гэрэлд хүрэх бүрд галд түлэгдэх мэт аймшигтай өвдөлт мэдэрнэ.

Шидтэн зугтах гэж хэсэг үзээд яаж ч чадсангүй газарт сөхрөн уналаа.

Бэкхёныг уурлах тусам гэрэл улам тод болох бөгөөд ойд харагдах орчин тэр чигтээ үгүй болж маш тод гэрлийн ертөнцөд ирсэн мэт болох нь тэр.

Бэкхён шидтэнийг багалзуурдан дээш өргөөд "намайг хэн гэдгийг мэдэх үү? Энэ газар нутаг ямар хааны эзэмшилд байдаг вэ гэдгийг мэдэх үү?" гэж шүд зуун асуухад

Шидтэн царай нь чинэрэн арай ядан амьсгалах ба "Т-Тэнгэрийн хааны мэдэлд" гэж арай ядан хэллээ.

Бэкхён "Тэнгэрийн хааны тухай мэддэг зүйлээ хуваалцаач" гэсээр нүд нь гэрэлтэн шидтэн рүү харна.

Шидтэн "Г-Гэрлийн бурхан, агуу Саямарын хаан б-бас-" гэснээ сая л бүгдийг ухаарах мэт нүдэнд нь нулимс цийлгэнэн "ө-өршөө эрхэм дээдсээ, өршөө" хэмээн шивнэнэ.

Бэкхён "Тэнгэрийн хааныг хуурсан хүн ямар шийтгэл авдаг тухай мэдэх үү?" гэснээ түүний чихэнд ойртон "удам угсаагаараа үхнэ. Бүх Ойн шидтэн" гэхэд

Шидтэний нүд томрон "э-эрхэм дээдсээ өршөө, т-таны туслах бүсгүйг сэргээж чадна. Түүний амыг аварч чадах хүнийг мэднэ. Тэр амьд үлдвэл таны хүссэн мэдээлэл бүсгүйд байгаа шүү дээ" хэмээн арай гэж хэллээ.

Бэкхён шидтэнийг газар шидээд "энэ удаад худал хэлсэн байвал Ойн бүх шидтэн хорын цаазаар үхнэ шүү" гэхэд

Шидтэн одоо ч бүрэн амьсгалж чадахгүй байх ба хүзүүгээ барин газар сууна.

Шидтэн "о-ойлголоо, таныг хуурч зүрхлэхгүй" гэж хэллээ.

Шидтэний бие арай дээр болоход тэр дээш босон хоёр гараа алдалсаар ямар нэг тарина шиг зүйл уншихад тэдний дэргэд байсан хоёр том мод амь орох ба ухаангүй хэвтэр Азэраг мод дээш өргөн мөчир дээрээ хэвтүүллээ.

Шидтэн "эрхэм дээдсээ та ч бас сууна уу, эндээс бага зэрэг зайтай газар байгаа" хэмээн урихад нэг мод нь доош болон хааныг суулгалаа. Шидтэн Азэрагын хэвтэж байгаа модны нөгөө мөчир дээр суун тэд явж эхэллээ.

===========================

Тэд явсаар ойн нэлээд гүн рүү оров. Гүн рүү явах тусам ойн модод томрох ба төд удалгүй модон дээр байрласан тосгонд ирэв.

Шидтэн "энэ бол анагаагч Анахай нарын тосгон. Тэд амьсгал хураагаагүй бол ямар ч өвчтэй хүнийг эдгээж чаддаг" хэмээн тайлбарласаар тосгон руу орлоо.

Тэд явсаар тосгоны захирагчийн байшинд ирлээ. Шидтэн бүгдийг Анахайд тайлбарлаад хэлсэн тул Анахай Азэраг гэртээ оруулан хэвтүүлэхийг хүслээ.

Захирагч Анахай "Гэрэлт жимсний мод амийг нь авах гэж байна. Бас энэ энгийн хүн байна. Тийм болохоор бид Гэрэлт уусмал хийнэ. Бидэнд амьдралын шидэт цэцэг, ганц эвэртийн дэлний үс, болор усны дусал, аянгат жадны хэлтэрхий, луугын алтан хайрс, тэгээд гэрлийн шидтэний цус хэрэгтэй. Гэрлийн шидтэний цуснаас бусад нь тосгонд бий. Эрхэм дээдэс та боолынхоо төлөө эрхэм цуснаасаа өгмөөр байна уу? бидэнтэй хамгийн ойр байгаа гэрлийн шидтэнийг олж иртэл дор хаяж бүтэн өдөр болно. Охин тэр хүртэл тэсэхгүй. Түүний амь таны мэдэлд" хэмээлээ.

Бэкхён хөмсөг зангидан ууртай харж байснаа "хийж эхэл" гэв.

Захирагч Анахай хэлсэн ёсоор нь уусмалаа хийж эхлэхэд хаан түүнийг ажиглан зогсоно. Бүх орцыг хийсний дараа захирагч хаан руу харан асуух мэт зогсоно. Хаан Азэра руу нэг ширүүн харснаа өөрийн гараа зүсэн уусмал дээр хийлээ. Саяхан энгийн ус шиг байсан уусмал хааны цус орох төдийд маш тодоор гэрэлтэнэ.

Захирагч "уусмал бэлэн болсон. Одоо түүнд уулгах хэрэгтэй"

Шидтэн "гэхдээ бүсгүй бараг л үхэж байна. Тэр ууж чадахгүй" гэхэд

Хаан "ядаргаатай юм, алив өгөөдөх" гэсээр савтай уусмалыг аван өөрөө балгаад Азэрагын ам руу амаараа хийнэ. Азэра сайн ууж чадахгүй байсан ч хаан энэ үйлдлээ хэд давтан хийхэд уусмалыг Азэра ууж дуусгалаа.

Захирагч Анахай "эхрэм дээдэс та амраад ав. Уусмал бүрэн үйлчилтлээ ганц хоёр хоног болно. Би танд-"

Бэкхён "зүгээр ор зас" гэснээ Азэра руу харан "энэ хүүхэнд ч бас" хэмээлээ.

Захирагч өөрийн гэрээ хааны амрах өргөө болгож хаан болон Азэрад ор засаж өглөө.Хаан амармаар байна гэсэн болохоор бүгд байшингаас гарлаа.

Бэкхён "хоёр хононо гэсэн билүү? чамд цаг бараг үлдэхгүй нь. Магадгүй чи ялагдах байх" гэсээр Азэра руу харна.

===================

Уусмал уусны дараагийн өдөр ч Азэра сэрсэнгүй. Хаан тосгоноор хэсэг явж хийх юмаа олж ядна. Хийх зүйлгүй байсан тул өрөөндөө орж ирэн ухаангүй хэвтэх Азэраг ажиглан сууна.

Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй. Сул дорой хүн хирнээ эгэл бус төрөлтөнд ч байхгүй их зоригтой. Бас нэг зүйлийг хийнэ гэж зорих юм бол бүх хүчээ дайчлан хийж байгаа зан нь хааныг гайхшруулна.

Үнэндээ анх уулзсан цагаас л эхлээд түүнийг гайхшруулсан бүсгүй. Өөр ямар ч бүсгүй ингэж олон зүйлсээр хааныг гайхшруулж байгаагүй билээ. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сураг сонсоод дүүдээ хүргэж өгөхөөр хаан өөрөө очдог. Үүнийхээ нэгэн адил Азэраг очиж авсан.

Гэхдээ тэр үед хааны өмнөөс босон би явахгүй гэж хэлсэн цор ганц бүсгүй. Бас хааны харж байсан энгийн хүмүүсээс хамгийн үзэсгэлэнтэй нь. Эгэл бус төрлүүд ч айдаг хааны хамгаалагчийг нам цохиод унагаачихсан. Хаанаас өөр хэнийг ч үл тоодог гүнжийн анхаарлыг татаж бүр дотоод энергийг нь ч аваад амжсан. Бас Доригоос зүүлтийг нь авсан байдал ч бас хориотой цаг эхэлсэн байхад хааныг хайж ирсэн гээд л тоочоод байвал дуусахгүй.

Гайхшруулах зүйл ихтэй бас үзэсгэлэнтэй боловч түүний хэл ам гэж хэнээс ч айдаггүй уран цэцэн ухаалаг. Хааны уурыг нэлээд хүргэж байгаа. Энэ бүх эерэг сөрөг олон сэтгэгдэл хааныг гайхшруулахад хүргэнэ.

Хаан түүнийг ажигласаар "чамайг алах зуун шалтгаан байсан ч чи амьд үлдэх мянган шалтгаан олж чадах юм. Хачин эмэгтэй чамд дургүй" гэх боловч Азэраг ажигласан чигтээ сууна.

Уусмал үйлчилж байгаа үгүйг мэдэхгүй ч Азэрагын үсний өнгө цайран хааны үстэй төстэй өнгөтэй болчихсон байлаа.

=============================

Азэрагын талаас:

Чихэнд хэн нэгний яриа сонсогдох шиг болон толгой бага зэрэг өвдсөөр нүдээ нээлээ. Гэтэл хаана гэдэг нь мэдэхгүй ч айлд байх шиг. Би орон дээр хэвтэж байв. Биеэ өргөхөд бага зэрэг хэцүү байсан дээш бослоо.

Гэтэл ойд таардаг нөгөө шидтэн "ашгүй чи сэргэчихсэн үү?" хэмээх нь тэр.

Би ч айж цочсондоо шууд л биеэ хамгаалахаар дэргэд байсан модыг авлаа.

Гэтэл хаан "тэр одоо дайрахгүй" гэв.

Би "яг юу болсон бэ? би жимс идэж байснаа санаж байна тэгээд гэнэт бүх бие шатаж байгаа юм шиг өвдөж эхэлсэн би өөр зүйл санахгүй байна" гэхэд

Шидтэн юу болсон тухай яаж намайг аварсан тухай хэллээ.

Би сая л өөрийнхөө үсийг гэрэлтсэн цагаан болсон байгааг харлаа. Нүд минь байдгаараа томорсоор "б-би яачихсан юм? миний үс"

Анахай "чи хааны цусаар найруулсан шидэт уусмал суусан болохоор тэгж байгаа юм. Уусмал дотор байсан зүйлс бүгд чамд тодорхой хэмжээнд нөлөөлсөн"

Би "юу? тэгээд би хаан шиг гэрлийн шидтэн болчихсон юм уу?" гэж гайхан асуухад

Хаан "битгий мөрөөд" хэмээн ширүүн харна.

Анахай "яг ч тийм биш ээ зүгээр л уусмалд орсон бүхэн чиний биед нөлөөлсөн. Гэрлийн шидтэний цус уусан болохоор чиний үс хааных шиг өнгөтэй болсон хэрэг. Бас луугын хайрс уусан тиймээс чи лууны мэдэрдэг зарим нэг мэдрэмжийг мэдэрч чадна. Үүнтэй адил уусмалд орсон бүхэн чамд бага зэрэг нөлөөлсөн байгаа. Түүнээс биш чи энгийн хүн хэвээрээ ямар нэг ид шид байхгүй. Зүгээр л мэдрэмжүүд чинь илүү нарийн болсон байгаа" гэв.

Би "аан б-баярлалаа амийг минь аварсанд"

Хаан "жимс идээд юу мэдэж авсан? хурдан хэл хоёр хоног унтсан юм байж" гэх нь тэр.

Би "ЮУ?? ХОЁР ХОНОГОО яг одоо явах хэрэгтэй" гээд шууд хааныг гараас нь чирээд аялалдаа гарлаа.

Хаан үнэхээр гайхсан царайтай гар луугаа харна.

Хаан "хэн болоод миний биед хүрээд байгаа юм?"

Би "у-уучлаарай гэхдээ бидэнд бараг цаг үлдээгүй байна. Долоо хоногоос гурван хоног нь өнгөрчихсөн байна шүү дээ. Би тэр хүнийг хаашаа явж байгааг харсан зүгээр намайг дагаад яв" гээд түүний гараас хөтөлсөн чигтээ хурдан алхаж байтал хаан гараа хүчтэй татан авлаа.

Би "уучлаарай дахиж биед чинь хүрэхгүй ээ"

========================================

Бид нэлээд удаан явж байна. Аль хэдийн шөнө болсон ч бид үргэлжлүүлэн явсаар байлаа.

Хаан "хаашаа явахаа мэдэж байж зүгээр нисэж болохгүй гэж үү?"

Би "болохгүй ээ шидэт ойн чиглэл тэнгэрээс харагдах байдал нь өөрчлөгддөг гэсэн тиймээс бид өөр тийшээ төөрөөд явчхаж магадгүй"

Хаан "ядаргаатай юм" гэсээр урд гаран алхана.

Би "Мянган агуйн уулс руу чиглээд явж байсан. Гэхдээ бид хоёр хоног алдсан болохоор тэр бүр хол явсан байх"

Хаан "яагаад шууд Мянган агуйн уулсад очиж болохгүй гэж?"

Би "тэнд чинь хэдэн мянган агуй байгаа бүгд өөр өөр газартай холбоотой. Бид шууд тэнд очоод аль агуй нь энэ ойтой холбоотой байдгийг мэдэхгүй. Тиймээс явсан замаар нь явах ёстой"

Хаан "за за ядаргаатай юм"

Би "та эсвэл буцах-"

Хаан гэнэт нүүрэнд минь бараг л тулж ирээд "намайг дундаас нь буцах дорой амьтан гэж бодоо юу?" хэмээн ууртай асуулаа.

Би түүн рүү том харсаар "ү-үгүй" гээд түүнээс холдтол биднийг тойрон Кэрэмалын Гоблингууд байх нь тэр.

Хаан залхсан царайтай "бас юу вэ? эд нар"

Би шууд хааныг татаж аван уруул дээр нь үнсчихлээ. . .

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories