8. Захидал
20:10, 23 December 2019Би түүний хэлсэн зүйлд нэлээд гайхсан болохоор "ЮУ??" гээд хэт чанга асуучихлаа.
Хаан зэвүүн инээсээр "яасан дүлий болчихсон юм уу? би чамтай хамт явна гэж байна. Тосгоны чинь булхай дэлгэгдэх байх гээд айж байна уу?" хэмээх нь тэр.
Би "үгүй ээ, юу гэж айх юм. Зүгээр л би таныг дагуулаад очих юм бол эцэг эх минь хүртэл надтай тайван чин сэтгэлээсээ ярилцаж чадахгүй. Тосгонд юу болсныг мэдэх гол түлхүүр нь чин сэтгэлээсээ ярилцах шүү дээ" гэтэл
Хаан "зүгээр дээ хэн ч намайг танихгүй" гэсээр нүүрнийхээ урдуур гараа гүйлгэхэд түүний нүүрийг бүхэлд нь хаасан баг гарч ирэх ба "чи тэдэнд намайг дагуул цэрэг гэж хэлэхэд болно" гэлээ.
Энэ чинь хааны хүсэл шүү дээ. Надад таагүй байсан ч яаж татгалзах билээ дээ "ойлголоо эрхэм дээдсээ"
Хаан багаа тайлаад урд гаран алхах ба "бид мэдээж миний луугаар очиж болохгүй тиймээс энгийн цэргүүд унадаг түгээмэл байдаг луу унацгаая" хэмээн хааны лууны ордон руу явна.
Би "одоо шууд явах гэж байгаа юм уу?"
Хаан "амармаар байгаа юм уу? чамд цаг хугацаа хамгийн чухал гэж бодсон юмсан"
Би "тийм ээ чухал, зүгээр л хаан таныг амраагүй болохоор"
Хаан "надад санаа тавиад байгаа юм уу?" хэмээн шоолох мэт инээлээ.
Би дахиж юм хэлсэнгүй.
============================
Маш олон төрлийн луун дотор би алийг нь сонгох ёстойгоо мэдэхгүй зогсоно. Хаан харуулд нэг зүйл шивнэхэд харуул шид хэрэглээд байгаа бололтой агаарт шар өнгийн тоосонцор шиг зүйл эргэлдсээр нэг луунд хүрч очлоо. Төд удалгүй луу доош биднийг чиглэн нисэж эхлэв.
Хаан "жижиг биетэй ч маш хүчирхэг том далавчтай болохоор тэр бүр ядраад байхгүй, хоёр хүнийг хангалттай даана" хэмээн надад тайлбарлалаа.
Би "ойлголоо" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
Би бол газрын хүн, луу бол тэнгэрийн амьтан газарт тэр бүр луутай таараад байхгүй. Үнэнийг хэлэхэд би луунаас багагүй айдаг юм. Надад бол тэд бүгд л аварга том бас маш их аюултай юм шиг санагддаг.
Луунд ойртох бүртлээ айдаг болохоор хааны яриад байгаа зүйлсийг тийм ч их анхаарсангүй.
Луу бидний дэргэд шахуу буухад би цочсондоо бага зэрэг хажуу тийш боллоо. Хаан үүнийг нээх анзаараагүй бололтой өөрөө луун дээр гарч суув.
Хаан "суухгүй юм уу? юугаа хийгээд байгаа юм? тэнгэрээс шууд унахаар шийдээ юу?" гэж ар араас нь асуулаа.
Би "ү-үгүй ээ эрхэм дээдсээ" гээд луу руу аажуухан ойртлоо.
Гаднаа хэвийн байгаа мэт харагдаж байгаа ч дотроо бол асар их айдсыг мэдэрч байв. Анх хаан тосгонд очиж намайг авах үед ч бас маш их айж байсан. Гэхдээ тэр үед луунаас айх айдсыг минь хааны татвар эм болчихлоо гэх айдас дарж байсан байх. Тэр үед ухаан санаа орон гаран шахуу байсан болохоор лууг тэгж их ач холбогдол өгөөгүй. Айдаг хирнээ айдсаа мэдэрч чадаагүй хэрэг. Бас Тэнгэрийн улсын ид шидийн мэт өнгө төрх анхаарал сарниулсан байх.
Харин одоо бол өөр надад Луу л бодогдож байна. Тэр тусмаа хамт нисэх гэж байгаа хүн нь дэлхий даяараа айдаг аймшигт хаан байх үед бүр ч аймаар санагдах болно.
Хаан "хурдлахгүй юм уу?" гэж бага зэрэг ууртай хэлэхэд би арай гэж ухаан орох мэт луунд ойртлоо. Гэвч хаанаас нь барьж яаж гарахаа мэдэхгүй байсан болохоор сандарсандаа лууг гүйлгэн харна.
Энэ бүхнээс хаан залхсан байх "ядаргаатай юм" гэсээр хуруугаа дуугаргах төдийд ямар нэг далдын хүч намайг дээш өргөн хааны өмнө буюу луун дээр суулгалаа.
Хаан "явцгаая" гэсээр лууны хүзүүг илэхэд луу шууд хөөрлөө.
Би айсан хэвээр байсан болохоор энэ бүхнийг эд эсээрээ мэдрэх хүсэл байсангүй, шууд л нүдээ анин барьж болох газраас нь тас зууран сууна.
Бид нисээд л байгаа байх салхи хүчтэй салхилан усан дээр хөвж байгаа юм шиг хачин мэдрэмжийг мэдэрч байлаа.
Хаан "цагаа хэмнэж байгаа юм уу?" гэж асуухад
Би бага зэрэг цочин нүдээ нээлээ. Гэтэл хаан над руу тонгойгоод харчихсан байсан болохоор дахин нэг удаа цочсон юм.
Би "ю-юу ??"
Хаан жуумалзсаар "цагаа хэмнээд луутай нисэж байхдаа унтаж байгаа юм уу?" гэж асуулаа.
Хаан намайг унтаагүйг маш сайн мэдэж байгаа. Миний айдас түүний хувьд зугаа бололтой.
Би "үгүй ээ эрхэм дээдсээ" гэж сулхан хэлээд доош харахад
Хаан "Луунаас айдаг юм уу?"
Би "газарт луу ховор мэдээж бүгд л айдаг"
Хаан "чи Тэнгэрийн хаант улсад анх ирэхдээ айхгүй харин ч хотыг таашаан харж байсан гэж надад хэлсэн юмсан худал байсан хэрэг үү?"
Би "Тэнгэрийн хаант улс маш үзэсгэлэнтэй яг л хүмүүс бидний ярьдаг үлгэр дээр гардаг ер бусын газрууд шиг. Анх удаа л тийм газрыг бодитоор харсан болохоор айдсаа хүртэл мартсан байх" хэмээн хөнгөн санаа алдахад
Хаан "тийм ээ миний улс үзэсгэлэнтэй. Лууны тухайд тэднээс айх хэрэггүй. Тэд айдас мэдрэхээрээ таагүй болчихдог юм. Тэд бол зүгээр л амьтан яг л бусад амьтад шигээ зүрхтэй, тархитай мэдрэхүйтэй. Гэхдээ илүү ухаалаг"
Би "ойлголоо"
=======================
Бид чамгүй удаан явсны дараа танил уулс, танил модод, танил орчин. Тийм ээ бид манай тосгонд ирлээ. Тосгоны иргэд бүгд гэр гэртээ амарч байгаа байх шөнө болж байна шүү дээ.
Луу манай гэрийн дэргэд буухад хаан бид хоёр гэрийн зүг явлаа. Гэр бүлээсээ алхам ч холдож үзээгүй надад Тэнгэрийн хаант улсад өнгөрөөсөн хугацаа минь асар удаан юм шиг санагдаж байсан болохоор гэр бүлтэйгээ дахин уулзах гэж байгаадаа маш их догдолж байлаа.
Үнэндээ би тэдэнтэйгээ дахиж хэзээ ч уулзахгүй байх гэж айж байсан.
Гэрийн хаалгаа тогшоод удаагүй ээж минь хаалга тайллаа.
Нүд нь байдгаараа томорсоор "Азэра охин минь" хэмээн дуу алдан намайг тэвэрч авав.
Би "ээжээ, таныгаа ямар их санав даа. Та нар минь сайн байсан биз дээ?" гээд л зүгээр хэлэх гэсэн ч өөрийн эрхгүй хоолой зангираад ирлээ.
Ээж намайг өмнө нь зогсож байгаад одоо эргэлзэх мэт нулимс цийлгэнэсэн нүдээр хэдэнтээ гүйлгэн хараад "охин минь, үр минь" хэмээн амандаа бувтнан зогсоно.
Би "бид орж болох уу?" гэж асуухад л ээж сая нэг ухаан орж хааны анзаарав бололтой том харсаар "х-хамт явж байгаа юм уу? ор л доо" хэмээн биднийг урилаа.
Биднийг гэрт ороход ээж "хаан чамайг явуулаа юу? энэ хүн хэн бэ?"
Би "би хааны тушаалаар явж байгаа. Энэ цэрэг бол намайг дагах үүрэгтэй хааны албат байгаа юм"
Ээж "аан тийм байх нь ээ, тавтай морил" гэсээр хаанд толгой бөхийлөө.
Хаан хальт толгой дохисон ч юм хэлсэнгүй. Бас багтай байгаа болохоор ээж түүнийг таниагүй.
Ээж "охин ирсэн шүү" хэмээн биднийг дагуулсаар зочдын өрөөнд ороход аав минь үргэлж байдаг шигээ хоёр дүүд үлгэр ярин сууна.
Намайг орохтой зэрэгцэн аав цочирдсондоо бидэн рүү харсаар гацаж орхив. Хоёр дүү минь "Азэра" хэмээн орилсоор намайг ирж тэвэрлээ.
Тэнгэрийн улс руу яваад дахиж хэзээ ч эргэж ирэхгүй гэж бодсон охин нь гэнэт ирсэн болохоор аав ээж минь дасах гэж нэлээд юм боллоо. Бас яах гэж ирсэн тухайгаа тэдэнд хэлэхэд тэд үнэхээр мэдэхгүй байгаа бололтой гайхсан янзтай харагдана.
Аав "сонин юм даа, манай тосгоны ойролцоо алга болсон гэхээр нэг бол ой руу орсон үгүй бол тосгон руу ирэх ёстой юмсан. Сүүлийн долоо хоног шахуу тосгоныхон их тахилгат бэлдээд бүгд хамт байсан шүү дээ. Хэн нэгэн нь тэр оргодлыг нуусан байх ёсгүй дээ"
Ээж "ой руу зугтсан гэж бодоход ойн гүн аюултай эгэл бус төрөлтөн ч байхад хэцүү шүү дээ. Бас хол зугтах газар байхгүй. Ойн тал хэсгээс үхлийн хавцал угтдаг болохоор"
Аав "тийм ээ, ингээд бодоход тосгон руу ирсэн гэж бодоход энэ олон хүний нүд олж хараагүй байна гэж байх уу? Тосгонд ойрын үед лав гаднын хүн ирээгүй дээ" хэмээн гайхсан янзтай сууна
Би "Волканы оргодол гэхээр маш их хүчтэй нэгэн байж таарна. Тийм хүнийг шөнө бид нар хайгаад олдохгүй байх өглөө эрт хөдлөх болохоор одоо унтаж амармаар байна. Ааваа маргааш та бас хүмүүсээ аваад ойг самнаад өгөөрэй"
Аав "тэгье ээ, хаан миний охинд ийм чухал ажил даалгасан байхад бид туслалгүй яах вэ"
Би "баярлалаа ааваа"
Ээж "миний охин өрөөндөө очиж амар, харин энэ цэрэг?" гэсээр хаан руу харна.
Би "аан энэ хүн намайг харж байх үүрэгтэй болохоор холдож болохгүй байх. Үнэндээ манай тосгоны ойролцоо алга болсон болохоор хааны урам жоохон хугарсан манай тосгоны иргэдэд бага зэрэг эргэлзээд байгаа. Тиймээс энэ цэрэг намайг хянаж байх үүрэгтэй юм"
Аав "хааны эргэлзэх нь зөв өө, ямар ч байсан аав нь охиндоо тусална миний охин сайхан унтаж амраад эртхэн хайгуулаа эхлүүл" гэсээр духан дээр минь үнсээд өрөө рүүгээ явлаа.
Аав ээждээ хаан тосгоноор минь биднийг хөнөөх гэж байгаа гэж хэлж зүрхлээгүй юм.
============================
Миний өрөөнд:
Би "эрхэм дээдсээ та орон дээр унт би газраар унтлаа" хэмээн ор засаад түүн рүү харахад
Хаан "эцэг эх чинь унтчихсан уу?"
Би "тийм ээ түрүүнд унтчихсан. Би өрөөнд нь орж шалгаад ирсэн" гэхэд
Хаан гараа нүүрнийхээ урдуур гүйлгэхэд баггүй болчихлоо.
"хэтэрхий жижигхэн бас тухгүй ор байна" гэж ярвайсаар зогсож байтал ихрүүд ороод ирэх нь тэр.
Би хааны нүүрийг дарах ёстой юу? дүү нараа хөөж гаргах ёстой юу мэдэхгүй сандарч байтал ихрүүд хааныг танихгүй байгаа бололтой тоосон шинжгүй орон дээр суулаа.
Би "т-та хоёр унтаагүй юм уу?"
Мэли "унтаагүй ээ, таныг өглөө эрт хайгуулд явна гэж ээж хэлсэн. Өглөө эрт уулзаж чадахгүй болохоор одоо уулзах гээд л. Бид таныг их санасан" гэсээр инээмсэглэв.
Би хоёр дүүрээ тэврээд "би ч бас та нарыг маш их санасан"
Кэли "хааны татвар байх гоё уу?" гэж асуух нь тэр.
Би гайхаж бас бантсан даа "ю-юу яриад байгаа юм?"
Мэли "тосгоныхон л тэгж яриад байсан шүү дээ. Хааныг их олон татвартай таныг нэг татвар нь болсон гээд. Бас тэр олон бүсгүйчүүд дундаас хааны хайрыг татаад хүүхэдтэй болоосой л гэж байсан" хэмээн хээвнэг хэлэв.
Би яг одоо ямар их ичиж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь хаан тийм гэхийн аргагүй хачин инээмсэглэл тодруулан намайг харна.
Би "т-тийм юм байхгүй ээ, эгч нь зүгээр л хааны ордонд ажилладаг юм. Хаан эзэнд тийм олон татвар байхгүй"
Кэли "яагаад? хаанд таалагдах эмэгтэй огт байдаггүй хэрэг үү?"
Би "мэдэхгүй битгий хааныг яриад байгаач" хэмээн санаа зовсоор нөгөө хоёрыгоо гаргах гэж хичээх зуур хаанд сонирхолтой байгаа бололтой биднээс нүд салгахгүй харна.
Би "бид өглөө эрт явах ёстой болохоор унтах хэрэгтэй байна. Эгч нь дараа ирвэл ордон ямар байдаг тухай ярьж өгье за юу"
Мэли "хаан эзнийг царайлаг боловч айдас төрмөөр хүйтэн төрхтэй гэсэн үнэн үү?" гэхэд нь би сандарсандаа амыг нь дарж орхилоо.
Кэли "өмнө нь тосгонд ирэхэд бид хоёр харж чадаагүй. Гэхдээ бүгд хаанаас айсан байсан"
Би "дуугүй бай л даа"
Кэлигийн амыг дарахад, Мэли "гэхдээ тосгоны эгч нар хааныг их царайлаг татвар нь биш юмаа гэхэд ганц шөнө таалалд нь нийцэж үзэх юмсан гэж байсан. Хаан энэ цэрэг ах шиг царайлаг уу?" гэх нь тэр.
Кэли "би царайлаг нөхөртэй болмоор байгаа, гэхдээ тосгонд царайлаг хөвгүүн байхгүй"
Би "жоохон юмнууд байж юугаа яриад байгаа юм?" гэсээр нөгөө хоёрыг дахиж юм ярихаас нь өмнө хурдхан гаргаад хаалгаа түгжлээ.
Хаан эзэн юм хэлээгүй ч яг л намайг шоолох мэт жуумалзсаар орондоо орлоо.
=======================
Санаа зовсон үед хүнээр дуудуулахгүй эрт сэрдэг зуршилтай. Сэрсэн даруйдаа хааныг харвал тэр тухтай нь аргагүй унтаж байна. Хаан эзэн болохоор хүслээрээ унтаад сурсан байх. Шууд хайгуулаа эхэлмээр байгаа ч яаж хааныг сэрээж зүрхлэх билээ.
Олон зүйл бодсоор цонхны дэргэд зогсож байтал үнэхээр танил шувуу. . .
Тийм ээ энэ гүнжийн тэжээдэг шувуу байсан юм.
Шувуу цонхны тавцан дээр хальт буугаад нисэхэд жижигхэн цааш цонхон дээр үлдлээ.
Цаасыг авч харвал захидал байв.
Модонд биш чулуун дотор бий, Мянган агуйн уулсаар хай - гэх товч боловч хангалттай мэдээлэл өгсөн цаас байв.
Яах аргагүй гүнжийн шувуу байсан. . .
Тэгэхээр юу гэсэн үг вэ?. . .
Гүнж надад тусалж байгаа гэж үү?. . .
Тэр яаж мэдсэн юм бол?. . .
===============================
Аргагүй л харийнхан шүү 3 хэсэг авчихлаа^^ Сайхан амраарай 💕
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



