Fanfics

12. Онцгой юм

14:00, 26 December 2019

Бид цааш явлаа. Энэ удаад дахиад янз бүрийн хүн амьтан битгий таараасай гэж бодсоор, хөх барьснаас болоод хаантай харц тулгарч чадахгүй байгаа.

Хаан "энэ хол газар алхаад ядрахгүй байна уу? чам шиг энгийн хүний хувьд энэ их хэцүү зүйл"

Би "тийм ээ хэцүү байна. Маш их ядарч байна. Гэхдээ миний гарт тосгоны минь амь нас байгаа цагт ядрах эрх байхгүй"

Хаан "Шийдэмгий л юм. Хэрвээ чи тэнгэрийн ордонд очоогүй бол юу хийж амьдрах байсан?"

Би "аялах байсан"

Хаан "аялах?"

Би "тийм ээ газрын хаант улсуудаар аялж үзнэ. Тэд бүгд өөр өөрийн гэсэн гайхалтай түүхтэй, өвөрмөц улсууд"

Хаан "сонирхолтой юм"

Би "та хэрвээ хаан биш байсан бол юу хийж амьдрах байсан бэ?"

Хаан "мэдэхгүй юм, хэзээ ч бодож байгаагүй. Учир нь би ухаан орсон цагаасаа л хаан болно гэдгээ мэдэж байсан"

Би "тэгвэл танд хаан байхад хэцүү зүйл байдаг уу?"

Хаан "хэт их зүйл яриад байна. Дуугүй яв"

Би "ойлголоо"

==============================

Хайж байгаа хүн минь хөл нь гэмтсэн байсан нь л бидэнд цаг хожиж өгнө гэж найдсаар бас хааны өгсөн долоо хоногийн дөрвөн хоног нь аль хэдийн явчихсан шүү дээ. Тиймээс би өнөөдөр өмнөх өдрүүдээс илүү яаран явж байна. Хөл чилж олон хоног алхсан болохоор маш их ядарч байна гэвч надад өөр сонголт байхгүй.

Хааныг ардаа орхин хурдан алхаж байтал хэн нэгэн миний амыг даран модны сүүдэр рүү авч орлоо. Тэрхэн зуур биеэ хамгаалах гэж хичээсэн ч юу ч хийж чадсангүй.

"би байна чимээгүй бай" гэх хааны хоолой сонсогдлоо.

Хүн байтугай амьтан ч байхгүй байгаа энэ ойд яагаад байгааг ойлгосонгүй. Би түүний гарыг тавиулаад гайхан эргэж харвал. Хаан намайг чимээгүй байхыг сануулах мэт уруул дээрээ хуруугаа тавиад "есөн сүүлт үнэг байна" гэх нь тэр.

Энэ ертөнц ер бусын зүйлсээр дүүрэн гэдгийг мэднэ л дээ гэхдээ хүмүүсийн хувьд айдас төрүүлдэг энэ араатан үнэхээр байдаг гэдэгт итгэхгүй нь сонссон зүйлдээ ч итгэж ядан том харна.

Хаан "есөн сүүлт үнэг энгийн хүнээр хооллодог мэднэ биз дээ?" хэмээн шивнэлээ.

Сая л түүнийг олж харлаа.Биднээс холгүй байх есөн сүүлт үнэгнээс харц салгаж чадахгүй харж зогссон би зүгээр л толгой дохилоо.

Хаан "тэр аль хэдийн чиний үнэрийг авчихсан. Тиймээс тийм ч амархан биднээс салахгүй. Бас одоохондоо миний үнэр түүнийг төөрөгдүүлж байгаа. Гэхдээ удахгүй тэр олоод мэдчих болохоор бид мэдэхээс нь өмнө араг хэмжээ авах хэрэгтэй" гэсээр үнэг рүү ширтэнэ.

Айснаасаа болоод зүрх минь бараг л дэлбэрэх гэж байсан байх. Хаан руу аажуухан хараад "яаж?" гэж асуухад хоолой минь цааш орон бараг л сонсогдохгүй шахам хэллээ.

Хаан "чамайг би модон дээр үлдээнэ. Тэр мэдээж хормын дотор л мэдэх байх. Гэхдээ би амжиж хөнөөж чадна" гэв.

Би "ю-юу эрхэм дээдсээ" гэтэл хаан намайг тэврэн бараг л дээшээ нисчих шиг болов. Үнэхээр хурдан нүд ирмэх зуур л асар өндөр модны дээр сууж байв. Харин үнэг яг модны доор ирсэн байх ба намайг хайгаад байгаа бололтой модыг бас ойр орчмын өвсийг үнэрлэнэ.

Би "хаан-"

Хаан шууд үнэгний дээрээс буулаа. Тэр модноос доош үсрэх зуугаа баруун гараа дээр өргөхөд маш хурц гэрэлтсэн жад шиг зүйл гарч ирсэн юм. Хаан ч үнэгний дээрээс бууж жад үнэгний биед зоогдлоо.

Есөн сүүлт үнэг үлгэрт гардаг шигээ их хүчирхэг бололтой хаан түүнийг жадалсан боловч тэр шууд үхсэнгүй хааны эсрэг эргээд дайрах нь тэр.

Хааны гараас зуусан байлаа. Хаан нөгөө гэрэлт жадаа биес нь сугалан дахин хэдэн удаа дүрэхэд үнэг үхсэн бололтой газар уналаа.

Хааны зүүн гараас маш их цус гоожно. Гэвч би энэ өндөр модноос яаж буухаа мэдэхгүй байна.

Айснаасаа болж хоолой сааралтсаар "Х-Хаантаан та зүгээр үү?" гэж арай ядан асуулаа.

Хаан бас л маш хурдан модон дээр гараад ирэв. Тэр гэмтээгүй гараараа бэлхүүсээр тэврэн намайг доош буулгав.

Би түүний цус урсах гарыг нь барин "у-уучлаарай, надаас л боллоо. та зүгээр үү? одоо яах вэ? буцаад анагаагч Анахай руу явах уу?" гээд л сандарсандаа ар араас нь олон зүйл асууна.

Хаан илүү тайван байх ба "Төсөөлж байснаас минь илүү хүчтэй юм. Дутуу үнэлээд бага зэрэг шарх авчихлаа. Зүгээр дээ цааш явцгаая" гэснээ "аан тийм" гээд нөгөө үнэгний үснээс таслан надад өглөө.

Би "эрхэм дээдсээ?"

Хаан "Үсийг хувцсандаа хий, ертөнц дээр ганцхан есөн сүүлт үнэг байдаг гэсэн юм байхгүй шүү дээ. Дахиад хэд ч байж болно. Хаана байгаа хэзээ дайрахыг мэдэхгүй. Наад үс чинь чиний үнэрийг бүрэн дарж чадна. Хувцсандаа зүү" хэмээв.

Би "ойлголоо, баярлалаа эрхэм дээдсээ" гээд нөгөө үсийг хувцасныхаа бүсэнд тогтоов.

Хаан "явцгаая" гэсээр түрүүлээд алхлаа.

Одоо ч түүний гараас цус гарсаар байна. Ийм зүйл харсаар байж зүгээр юм шиг явж чадаагүй юм.

Хааны араас очин "хүлээж байгаач" гээд гараас нь барин зогсооход

Хаан "яасан бэ? яарахгүй байгаа юм уу?"

Би "яарч байна гэхдээ ийм байдалтай явахгүй" гээд түүнийг түр газар суулгаад үнэгэнд хазуулсан гарыг нь өөрийнхөө хэмжээнд чадах ядахаараа л боох гэж хичээлээ. Бас шарх боох даавуу цэвэр байх ёстой болохоор гадуур хувцсаараа боож чадаагүй юм.

Хувцсаа нэг нэгээр нь тайлж эхлэхэд хаан нэлээд гайхсан янзтай том харснаа "я-яах гээд тайчаад байгаа юм?" гэсээр намайг гүйлгэн харна.

Би "уучлаарай, надад байгаа арай цэвэр хувцас нь л энэ байна" гэсээр дотуураа өмсдөг цамцаа тайлан гарыг нь бооход

Хаан "зүгээрээ цамцаа өмс"

Би "үгүй"

Хаан "өглөөхөн л гаж донтон гээд л уйлаад байсан юм байж одоо өмнө минь нүцгэн суухаас ичихгүй байна уу?"

Би мэдээж ичиж байгаач надаас болж гэмтээд байхад яаж юу ч болоогүй мэт байх билээ.

Би "т-та нэгэнт бариад үзчихсэн биз дээ? бас цамцыг ч гэсэн урчихсан тиймээс ингэсэн нь дээр" гээд түүний гарыг боож дуусгалаа.

Хаан "яах уу чиний л сонголт, дотуур цамцгүй эвгүй байна байх даа" хэмээн үл ялиг инээвхийлэв.

Ичсэнээсээ болоод хацар улайж байсан ч зүгээр байгаа мэт царайлсаар гадуур хувцсаа өмслөө.

==========================

Бид шөнөжин амраагүй явсан. Хааны шарх энгийн амьтанд хазуулаагүй есөн сүүлт үнэгэнд хазуулсан болохоор их өвдөж байгаа гэдгийг мэдэж байсан ч надад тусалж чадах юу ч байгаагүй. Бас энэ аялал эхлэхэд л түүнийг замаасаа буцах байх гэж бодож байсан.

Дээд язгууртай төрсөн. Үргэлж луу унаж явдаг Тэнгэрийн хааныг газраар ийм олон хоног алхаад явна гэж төсөөлөөгүй. Бага зэрэг хачин ч гэсэн түүнийг өчүүхэн ч болтугай хүндлэх сэтгэл төрж байна.

Үүр бараг цайх гэж байтал бид бас нэг гайхамшигтай таарсан нь ойн савдаг байв. Энэ хэд хоног би зөвхөн үлгэрт гардаг маш олон зүйлийг нүдээрээ харж байна.

Ойн савдаг руу ширтээд хөдөлж чадахгүй болсон байсан намайг хаан бага зэрэг нудраад "яав Тэнгэрийн хааныг хараад гайхаагүй байж нэг муу ойн савдаг хараад гайхаад байгаа юм уу?" гэж асуулаа.

Би "Уулын, усны, ойн гээд л маш олон савдаг сахиусны тухай үлгэр сонсож өссөн гэвч хэзээ ч тэднийг бодитоор нь харж байгаагүй"

Хаан "өрөвдөлтэй юм. Адилхан газарт амьдарч байж хараагүй байдаг"

Би "энэ үнэхээр ойн савдаг мөн биз дээ?"

Хаан "тийм ээ мөн, түүнийг харж дууссан бол явах юм биш үү?"

Би "савдаг сахиуснууд эдгээх чадвартай байдаг шүү дээ, түүнээс-"

Хаан "зүгээр гээд байхад, явъя" гэснээ савдаг руу харан "юугаа хараад байгаа юм? ой дотор чинь анх удаа хүн явж байгаа юм уу?" хэмээн муухай аашлаад амжив.

Би "эрхэм дээдсээ та"

Хаан "хараад байх юм байхгүй байна явъя" гэсээр гараас хөтлөн намайг хүчээр чирэн түүнээс холдов.

Би эргэж харан "гуйя, хаан өвдөж байгаа гуйя" гэх үгийг л хэлж амжив.

Хаан бид хоёр савдаг харагдсан газраас нэлээд холдсон байлаа. Нар ч мандаж байна. Гэхдээ хааны бие улам муудаж байгааг л анзаарч байв. Тэр зүгээр гэж байгаа ч уруул нь хатаж бие нь сульдсан харагдана.

Би хааныг ятгаж чадаагүй болохоор жүжиглэхээр шийдэн "үнэхээр их ядраад байна, цааш явж чадахгүй нь" гэсээр модны доор суулаа.

Хаан толгой сэгсэрсээр "энгийн хүмүүсээ гэж ийм сул дорой байж яаж энэ ертөнцөд амьдарсаар байдаг байна аа?" гэж үглэсээр хажууд суулаа.

Би "хүлээж байгаад баярлалаа" гэхэд

Хаан дээгүүр харсаар мод наллаа. Бид хэсэгхэн юм яриагүй суух хооронд л хаан унтаад өгсөн байв. Түүнийг ядарч байгаа бие нь муудаад байгааг анзаарсан юмаа.

Түүний гарыг яаж эмчлэхээ мэдэхгүй болохоор ядаж унтаад сэрэхдээ дээрдсэн байна гэж найдсаар түүнийг ажиглан сууна.

Гэтэл хажууд юм хөдлөх шиг болоход цочин хажуу тийш харвал нөгөө ойн савдаг байх нь тэр.

Би том харсаар "та??"

Савдаг "үхэл хүртэл түүнээс айгаад авч чаддаггүй юм. Гэхдээ есөн сүүлт үнэг үнэхээр хүчтэй. Түүний хор хааныг хангалттай өвтгөж байгаа. Үнэг чөтгөрийн хүчтэй"

Би "т-тэгээд яах вэ? хаан надаас болж хазуулсан" гэхэд

Савдаг "чи дэмий зүйлд санаа зовж байна. Тэнгэрийн хаан тийм амар үхэх нэгэн биш" гэснээ унаж яваа амьтнаа илэхэд нөгөө амьтан доош тонгойн хааны боолттой гарын боолтоос татан тайлаад цус нь дөнгөж тогтож байгаа шархыг нь хэд долооход шарх хормын дотор л эдгэрчих нь тэр.

Би гайхаж том харсаар "б-баярлалаа, би анх удаа л савдагтай таарч байна. Тэр тусмаа савдаг ярьдаг гэж бодоогүй юм байна" гээд л мангар зүйлсийг ярьсаар.

Гэтэл савдаг бага зэрэг инээмсэглээд яваад өгөв.

==============================

Нар жаргах дөхөж байхад л хаан сэрлээ.

Тэр дээш босон сунайснаа гараа харан над руу сүрхий хараад "хэн ингэсэн юм?" гэж асуув.

Би "с-с-савдаг, тэр их сайхан ааштай юм байна лээ. Бас таныг амархан үхэх хүн биш гэсэн" гэхэд

Хаан над руу улам хачин харсаар "савдаг ярьдаггүй юм. Чи зүүдэлсэн байх"

Би "үгүй ээ, би огт унтаагүй" гэхэд

Хаан над руу харсаар "сонин л юм. Савдагтай ярьсан хүн гэж хэзээ ч сонсож байгаагүй юм байна"

Би "яриад л байсан даа"

Хаан бага зэрэг инээмсэглэн "чи онцгой юм байлгүй" гээд түрүүлээд яваад өгөв.

===========================

Хааны өгсөн долоо хоног бараг л дуусах гэж байна. Гэвч нөгөө оргодлоо олоогүй явсаар. Би бараг л бууж өгөх гэж байтал хаан "бид ирчихлээ" гэв.

Би "юу?" гэсээр дээш харвал бид мянган агуйн уулсад ирсэн байлаа.

"агуй байна, бид чадлаа эрхэм дээдсээ" гээд баярласандаа түүнийг тэврээд явлаа.

Хаан намайг түлхээд "боол юм байж дандаа зөвшөөрөлгүй хүрэх юм. Ууланд ирсэн ч бид оргодлоо олоогүй байна" хэмээн дээгүүр харна.

Би их баяртай байсан болохоор инээмсэглэн "зүгээр дээ би түүнийг олно. Одоо надад даатга" гээд агуй руу орлоо.

Агуйд маш олон зам байх ба зөв гэж бодсон замаараа явсаар гэхдээ явах тусам харанхуй болсоор нэг л мэдэхэд их харанхуй болсон байв. Урдах замаа арай ядан харна.

Би "эрхэм дээдсээ та гэрлийн бурхан биз дээ, жоохон гэрэл гаргаж болохгүй юу?"

Хаан "давраад бай"

Би "за за, харанхуй байсан ч би олно харж байгаарай" гээд хааныг орхин түрүүлээд явж байтал гэнэт ямар нэг зүйл хөлөөс минь хазчихлаа. Хөлөөс зуусан чигээрээ хаашаа ч юм маш хурдтай чирэн явна.

Өвдөж байна. . .

Маш их. . .

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories