Special Chapter
11:54, 11 March 2021HAPPY VALENTINE'S DAY!
-Бёни! Босоорой гэсээр тогооноос том гэдсээ арай ядан дийлсээр түүнийхээ өрөөнд орж ирвэл тэр аль хэдийн босчихсон бололтой ороо хураачихсан байв.
-Хөөх миний хүү ч шаламгай болжээ гэсээр гал тогоонд орж ирвэл тэр сандал дээр гишгэн арай ядан ширээнд хүрж байх бөгөөд шоколад хайлуулан хэвэнд оруулж байгаа бололтой том алаг нүдээрээ их л нухацтай харан хэлээрээ уруулаа долоож байлаа.
-Юу хийж байгаа юм бёни? Гэтэл тэр хийж байсан юмаа надаас нууж байгаа бололтой ардаа нуун
-Юу ч биш..эээ ээжээ!
Тэрний хацар ам гээд тэр чигтээ шоколад болсон байсныг тэр мэдээгүй бололтой. Би ч инээсээр толгой дохин
-Ойлголоо би мэдээгүй юмшиг л байядаа.. Гэтэл бёни маань санаа алдан
-Ээжээ! Өнөөдөр хайрын өдөр биздээ? Тийм байтал аав бас оройтож ирэх үү?
Мартаж орхиж. Өнөөдөр валентин гэдгийг. Гэтэл ийм бяцхан амьтан хүртэл мэдээд дээрээс нь сайн охиндоо шоколад хайлуулж байхад... Жирэмсэн болсноос болж их юм мартаж байхшив!
-Аав нь эрт ирэх байхаа гэтэл тэр инээмсэглэн амандаа дуу аялана.
Бэкхёныг эзгүйд тэр л намайг хамгаалж халамжилдаг цор ганц эр хүн. Өдөр өдрөөс түүний биеэ дааж байгааг харах шиг жаргалтай юм гэж байхгүй биз.
-Тэгээд сайн охиндоо өгөх гээюу? Гэтэл түүний хацар улайн надруу ширтэх бөгөөд яаж худлаа ярих вэ гэсэн шиг л ийш тийш нүдээ гүйлгэн
-Б...багшдаа! Ээжээ хурдан хувцасаа солиоо! Цэцэрлэгээс хоцрох нь!
Тэр намайг өөрөөсөө холдуулан бага зэрэг түлхэх бөгөөд би ч түүнийг шоолсоор хувцасаа өмсөн түүнийг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр боллоо.
Явах замд тэр минь шулагнан өөрийн ертөнцийн бүхий л зүйлээ надтай хуваалцана.
-Охидууд араас гүйгээд хэцүү байнаа ээж!
Түүний энэ зан яг л аав шигээ юм... Инээдтэй гэхүү онгироо гэх үү энэ зан нь.. Дэндүү эгдүүтэй
-Ахх тэгээд одоо яах ёстой вэ ээж нь? Гэтэл тэр толгойгоо маажснаа
-Царайлаг төрсөн нь одоо миний хохь юмдаа тэ хэмээн надруу харах бөгөөд би ч инээсээр түүнийхээ хацарнаас чимхтэл тэр орилон
-Ээжээ!!!
-Ю..юу болсон бэ? Гэтэл тэр муухай царайлсаар
-Би энэ хацрыг охидуудаас нэг чихэр авч хүргэдэг юм! Гэтэл та үнэгүй чимхчихлээ.
Би ч гудамж дүүрэн чанга инээн түүнлүү харвал тэр аавынхаа бүх зүйлийг хэтэрхий их дуурайчихаж....
-Миний хүү царайгаараа чихэр олдог байхнээ? Гэтэл тэр толгой дохин
-Зарим охидууд хоорондоо зодолдоод байдаг болохоор багш надаас холдохоо байсаан бодвол надад бас сайн биз!
Түүний амнаас гарах энэ үг бүр хайрыг минь хүргэн үнэхээр жаргалтай нэгэн болгож чадаж байлаа..
-Ойлголоо тэгвэл миний царайлаг хүү амжилт хүсье хэмээн түүнийхээ хацар дээр үнсчихээд цэцэрлэгт нь өгтөл тэр инээсээр надруу даллаж байлаа. Би ч харих замдаа дэлгүүр орж бэкхёнд ямар нэг зүйл бэлдэхийг хүсэн өөрт байсан бүх мөнгөөрөө материал идэх чихэр жимс авсаар арай ядан гэртээ иртэл утас дугарах нь тэр.
-Байна уу?
-Жина. Өнөөдөр ажлаас чөлөө өгсөн арай эрт очно тэгэхдээ бёниг аваад очиё
-Ойлголоо. Гэсээр Түүнийг юм хэлэхийн завдалгүй утасаа тасаллаа. Түүнд гэнэтийн бэлэг барихыг хүсэж байна...
Аль чадахаараа хурдан хөдлөх ч гэдсэндээ түүртэн арай ядан л юмаа хийж байлаа. Түүнийхээ дуртай шоколадтай бялууг хийхээр шийдэн хажуугаар нь бёнидаа жигнэмэг хийсээр байтал хамаг цаг өнгөрчихсөн байгаа харагдав. Би ч өрөөндөө дарс болон сарнай цацан тавиад эргэн тойронд нь лаа өрөн тавих бөгөөд гарч ирэн ширээгээ засаад дуусав уу үгүй юу хонх дуугарах нь тэр.
Би ч инээмсэглэсээр хаалгаа онгойлговол энэ дэлхийн хамгийн царайлаг 2 залуу надруу инээн зогсож байлаа.
-Бид ирлээ! Гэсээр бэкхён миний хацар дээр үнстэл бёни ууртай гэгч нь хажуугаар зөрөн гарах нь тэр. Би ч гайхсаар Бэкхёноос асуувал тэр инээсээр юу ч хэлсэнгүй.
-Яачихсан юмбэ? Гэтэл тэр толгой сэгсрэн
-Эр хүний асуудал түүний сэтгэлийг битгий эмзэглүүл хэмээн инээн хувцасаа тайлах бөгөөд би ч бёнигийн араас очин
-Миний хүү ямар нэг юм болоо юу? Гэтэл бёни цүнхнээсээ баахан шоколад гаргаж ирээд
-Ээж та ид хэмээн уруулаа унжуулах бөгөөд би ч түүнийхээ толгойг илэн
-Сайн охиндоо таалагдаагүй юму? Гэтэл бёни толгой дохин
-Тэр намайг царайлаг болохоор шалиг гэсэн! Тэгээд миний шоколадыг авсан мөртлөө үгүй гэсэн гээд боддоо! Хэмээн үгэлсээр өрөөндөө орох бөгөөд би ч инээдээ барьж ядан бэкхён луу харвал тэр
-Аавынхаа аргыг хэрэглээд л чинийх шүүдээ хэмээн түүний араас орилох бөгөөд би ч түүний өмнө очин зогсоод
-Ямар арга юм? Гэтэл тэр мөрөө хавчин
-Эрчүүдийн нууц хэмээн жуумалзаж байлаа. Би ч толгой дохин түүнийг эхэлж мэнд хүргэхийг хүлээж байсан ч тэр тоолгүй угаалгын өрөөнд орчихов. Тэр үнэхээр энэ өдрийг мартчихаа юу?
Түүнийг гарч иртэл нь хийсэн бялууныхаа ард сууж байтал тэр усанд орон гарч ирэх бөгөөд надруу харснаа
-Яасан бялуу идмээр байсан юму? Захихгүй яасан юм гэх бөгөөд юу ч болоогүй мэт зурагтны өмнө очин суух нь тэр...
-Бэкхён! Гэтэл тэр надруу ч харалгүй
-Яасанбэ? Гэх бөгөөд миний ч уур хүрэн
-Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү? Гэтэл тэр надруу харснаа
-Өнөөдөр төрөх хугацаа чинь дуусч байгаа билүү? Гэх нь тэр. Би ч хөмсөгөө зангидсаар
-Чи намайг жирэмсэн болчихсон болохоор хүсэхээ байчихсан юму!! За яахав гэсээр гэр дүүрэн чанга алхан өрөөндөө орж ирэн хаалгаа хүчтэй саван цонхны өмнө нулимсаа барин зогслоо...
Гэтэл удалгүй хаалга онгойн түүний дулаахан гар гэдсийг минь тэврэн
-Чамдаа баярын мэнд хүргэе хэмээн чихэндээр минь үнсэн эргүүлж харуулаад
-Би чамтай холбоотой бүх л өдрийг санадаг. Цаг хором бүрийг чамайг бодож өнгөрөөдөг. Бас бяцхан 2 хүүхдээ хэмээн гэдсэн дээр минь үнсэн хүзүүнээс минь бариад
-Би чамд хайртай Жина гэсээр уруул дээр минь зөөлхөн үнстэл тэрний аманд чихэр байсан бололтой шоколад амтагдах нь тэр би ч инээсээр чихрийг нь идтэл тэр хүзүүн дээр минь үнсэн
-Өнөөдөр илүү романтик байх ёстой байсан ч гэдэснээс их юм хамаарах нь хэмээн инээх нь тэр. Би ч толгой дохин түүнийгээ хөтлөн бэлдсэн юмаа үзүүлтэл тэр инээмсэглэн
-Ийм их юм бэлдээд ядрана шүү!
-Танарынхаа төлөө би бүгдийг хийх болно! Гэтэл тэр миний гаран дээр үнсэн уруул дээр үнсэх гэтэл бёни орилсоор хаалга онгойлгон
-Түгшүүр!!! Жундэ ах Чанёол ах ирж байх шиг байна! Гэтэл бэкхён амандаа хараал хэлж байгаа нь сонсогдож байлаа. Би ч тэсэлгүй инээтэл бэкхён
-Яагаад баяр болгоноор ирж лай болдог юм болоо? Хайрын баяр манайхтай ямар хамаатай юм! Хэмээн үглэх бөгөөд би ч түүнийгээ тайвшруулахын тулд уруул дээр нь үнсэн холдоод
-Учир нь тэд бүгд чамд сайн гэтэл тэрний амандаа
-Чамаас л болж ирдэгшд ... Гэх нь сонсогдов. Бид доош буун тэднийг тосон авах бөгөөд тэд ч бас шоколад барьсаар орж ирж байлаа.
-Ахх жина чамайг санаад ирлээ шдээ хэмээн чанёол урд минь ирэн гарт ууттай зүйлс атгуулаад
- Цаадах чинь дэлбэрэх гэж байна уу? Хэмээн ирмэх бөгөөд би ч инээмсэглэн толгой дохино.
-Гэртээ ийм чухал баяраа тэмдэглэж болдоггүй юму? Хэмээн бэкхён тэдэнлүү муухай харсаар хэлэх бөгөөд жундэ инээмсэглэн
-Баяр болгоноор ирнэ гэсэн бол баяр болгоноор гэтэл бэкхён
-Хүүхэдтэй болох гээд ирэхгүй нь яаамайдаа гэсээр миний хажууд ирж зогсох бөгөөд Бёни гэнэт л инээмсэглэн
-Хани надтай үерхэнэ гэнээ! Хэмээн гэр дүүрэн орилох бөгөөд бид ч түүнээс хэн болохыг нь асуутал тэр жуумалзан
-Эхнэр гэх нь тэр. Бид ч түүнийг өхөөрдөн ярилцах бөгөөд гэнэт л гэдэс хүчтэй базлах мэдрэмж өгөх нь тэр...
Би бэкхёны гарнаас чанга атган-Бэкхён өвдөөд байна гэтэл тэр уулга алдан
-Юу вэ төрөх гээд байгаа юму? Тэгвэл миний романтик орой яах юмбэ?
Түүний инээдтэй энэ хариулт хэдий инээмээр ч өвдөж байгаа үед уурыг минь хүргэх шиг л болж байлаа.
-Түргэн дуудаачээ! Хэмээн чанёол сандарсаар харин бэкхён миний хажууд
-Миний романтик шөнө хэмээн орилох бөгөөд нөгөө талд бёни
-Ингээд дүү гарч ирж бид дэлхийн амар амгаланг үгүй хийх цаг нь болжээ! Хэмээн орилж байлаа...
Тэдний энэ их эрч хүч хөгжилтэй зан өдөр бүр л намайг хэтэрхий жаргалтай болгодог... Хэдийгээр бүх зүйл тийм ч жаргалтай эхлээгүй ч.. Дахин бэкхён шиг хүү төрүүлж энэ гэрт 3 бэкхёнтой амьдрах адармаатай өдрүүд хүлээж байгаа гэх төдийд инээмсэглэл төрж байна...
Хайртайгаа учраагүй гэж битгий гуниглаарай.. Хэзээ нэг өдөр бурхан чамд таарсан нэгнийг хоёр... Гураваар нь амьдралд чинь бэлэглэх болно.
HAPPY VALENTINE'S DAY ♥
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



