Хэсэг:18
17:17, 22 March 2023Өнөөдөр бёнигаа жундэгийн авга эгчийнхээс очиж авах ёстой болохоор жундэгийн чихэндээр амаа тавьж байгаад
-Босоорой жундэ! хэмээн орилтол тэр цочсондоо дээш болоход нь бид мөргөлдөн би хамраа барьсаар газар суулаа.-Яаааа! хамар чихлээ! гэтэл тэр босож ирэн миний урд суугаад-Уучлаарай! тэгж сэрээхэд хэн дуртай байх юм! Хэмээн гомдоллон намайг татаж босгоод хувцасаа өмсөж байлаа.
Бид өглөөний цайгаа уун түүний эгчийхрүү алхаж байна! Гадаа үнэхээр сайхан байна! яг л диваажин шиг! -Жундэ! Тоглоомчгүй чи өөр эмэгтэйдээ танилцах хүсэл байгаа юу!? гэтэл тэр миний эрүүнээс барин өөрлүүгээ харуулаад муухай ширтэх бөгөөд би ч юм бодолгүй-Ядаж өөр эмэгтэй! гэтэл тэр уруул дээр минь хуруугаа тавин толгой сэгсрэнэ.
-Аа миний бяцхан бёни сайн байсан биздээ! хэмээн үрээ тэврэн нүүр нүдгүй үнсэж гарлаа! -Авга эгчээ баярлалаа! Хэмээн жундэ түүнд авсан зүйлсээ өгөн харин би-Хэдүүлээ гарч хоолонд орьё тэгэх үү!? -Сайхан санаа байна! гэсээр бид авга эгч болон түүний нөхөртэй нь хамт энэ хавын хамгийн сайн хоолтой газар орон суулаа.
Авга эгч бид хоёрлуу үе үе жуумалзан-Өчигдөр оройг сайхан өнгөрүүлсэн биздээ! Хэмээн би ч нүдээ эргэлдүүлсээр-Жундэ хурхираагүй бол сайхаан! гэтэл тэд ч инээлдэн харин би бёнигоо идэх шахам үнссээр л. Ямар их санаавэ!?
Бид хоолоо идэцгээн ид дундаа орж байтал жундэ нойл орно гээд байдаггүй. Би ч гадаа гарч агаар амьсгалахаар шийдэн бёнигаа эгчид өгчихөөд гадаа гаран дээшээ ширтэж байтал нэг жаалын-Өө жина эгч! гэх дуу сонсогдон урагшаа харвал чанёол болон Бэкхён нар зогсож байлаа.
Зүрх минь цохилохоо боливуу л гэлтэй агаар амьсгалахад ч бэрх болон гагцхүү бэкхёнлуу л миний харц чиглэж байлаа. Тэр намайг цоолох нь холгүй ширтэх бөгөөд би үнэхээр их сандарч байна. Дахиад л таарчихлаа. Энэ удаад тэр намайг харчихсан. Үүнээс илүү ноцтой зүйл байхгүй шүүдээ! Яг одоо бэкхён дээр очоод ханатлаа тэврүүлэн уйлмаар байгаа ч надад тийм эрх байхгүй биз
Бид хэсэг ширтэлцсэний эцэст бёл миний өмнө ирж зогсоод-Сайн уу хөөрхөн аниа! Би ч байдлыг гартаа аван түүний өмнө явган суугаад-Өө сайнуу бёл! ямар хөөрхөн болоовэ Зул сараа сайхан тэмдэглэснүү!? гэтэл тэр толгой дохин -Аниа танилц! энэ миний аав чанёол бас миний хайртай ах бэкхён!
Тэгэхээр энэ жаал чанёолын хүүхэд байхнээ!? Яаж ийм хүнээс ийм хөөрхөн хүүхэд гардаг байнаа!? Бурхан үнэхээр өгөөмөр загнаж! -Харин энэ эгч бол дээр намайг төөрхөд тусалсан эгч! Манай бэкхён ахын хайртай эмэгтэйтэй нь адилхан нэртэй байгаа биз!
Хайртай эмэгтэй!? Энэ үгэнд л догдолж байхад бэкхёныг нэг л үг хэлвэл би бараг үхэх байх! Чанёол миний урд ирж зогсоод -Бурхан минь.чамайг амьд байгааг харах сайхан байна дараа нь заавал уулзнаа! гэсээр бёлыг дагуулан дотогш орон харин бэкхён бид хоёр л тэнд бие биерүүгээ ширтэн зогсоно.
Хэдэн минут бид зүгээр л ширтэлцсээр эцэст нь тэр ам нээн-Яагаад надад худлаа хэлж байгаа юм жина! Түүний дуу хоолой! Би үнэхээр саначихаж! Нулимс урсах гээд байхаар нь доош ширтэн урт амьсгаа аваад
-Чамаас холдох ганц арга энэ байсан бэкхён! Намайг хайрладаггүй намайг үнэлдэггүй хүнтэй байхаас би залхсан! гэтэл тэр надруу нэг алхам ойртон-Тэгэхэд би тэнд галзуурах гээд л байж байдаг. Хэтэрхий шудрага бус юм жина! хэмээн инээмсэглэн харин би хойш ухраад-Чамд намайг гэх сэтгэл байгаагүйгээс хойш аль хэдийн бүгд дууссан тийм биз бэкхён!
Тэр юу ч дугарсангүй. Мэдээж. Тэр намайг хараад баярлахгүй байгаа. Харин ч үзэн ядаж байгаа биз! -Намайг хараагүй гээд л бодчих бэкхён! хэмээн хойш эргэн хартал тэр -Тэр өдөр би ямар их айж бас ганцаардсан гээч! Чамгүй хэдэн цаг байхад галзуурдаг байхад хэдэн жил яаж намайг тэссэн гэж бодож байна!? Чи надад итгээд ганц л хоног тэсэх байсан юм жина!
Нулимс аль хэдийн урсан сэтгэл минь аль хэдийн тогтворгүй болж! Би яахвэ!? Чамайг тэвэрмээр байна бэкхён!!
-Хэрвээ тэгсэн бол юу болно гэж!? Гэтэл тэр санаа алдаад-Бүх зүйл өөрчлөгдөх байсан юм.
-Одоо хэтэрхий оройтсон байх бэкхён! чи жаргалтай байгаа! гэтэл тэр инээмсэглэн -Зөвхөн чиний хувьд! хэмээн миний урд ирж зогсон зөөлхөн гараа миний хацар дээр тавин нүдээ надаас нэгч салгасангүй. Сандарч бас догдолж байгаа энэ мэдрэмжээ аваад хаячихмаар ч юмшиг!
-Хэдий бүх зүйл оройтсон ч жина бүх зүйл худлаа байсан. Би тэр эмэгтэйтэй хуурамчаар гэрлэж саяны жаал бёлыг л эмчлэхийн тулд тэр бүгдийг хийж байсан! Чамайг намайг орхисон гэдгийг сонсоод би чиний араас явахыг хэдэн удаа оролдсоныг чи мэдэхгүй! Амьдын там гэж тэрнийг л хэлдэг байх жина! Чамаас мэдэрдэг тэр мэдрэмжийг би үнэхээр их санасан
Хэмээн толгойгоо миний цээжинд наан-Хэрвээ цаг хугацаа ухардаг бол би чамтай танилцаж байсан тэр үерүүгээ буцах байсан. Миний түргэн ууртай өвчнөөс болж чамайг зөндөө гомдоосныг мэднээ уучлаарай. Чамд хэлэхийг хүссэн зүйл.маш их байна!
Миний энгэрт нойтон зүйл мэдрэгдэхэд би түүний уйлж байгааг ойлгосон юм. Бён бэкхён уйлж байна гэжүү?! Миний төлөө тэр уйлж байна зөвхөн миний төлөө! Би үнэхээр тэнэг үйлдэл гаргаж! Харамсаад барахгүй нь. Би чамд итгэх ёстой байж бэкхён!
-Намайг уучлаарай жина! Би чамайг маш их санасан бас би… Би чамд хайртай…
Зүрх минь нэг сэкунд ч тайван байсангүй. Би одоо л бүх зүйлийг ойлголоо. Тэр чөтгөр биш харин хүний амь аварсан сахиусан тэнгэр байж! Яг л миний төсөөлдөг шиг би чамайг сайн хүн гэж итгэж байсан бэкхён!
-Би ч бас чамайг маш их санасан бэкхён! гэтэл тэр надаас холдтол түүний нулимс урсан надруу хэсэг ширтэж байснаа зөөлхөн уруулаара миний дух хацар нүд эрүүндээр үнсэн хамгийн сүүлд уруулыг минь амтлах нь тэр.
Түүний энэ үнсэлт! Дахин давтагдашгүй бас үргэлж шинэ! Тэр надаас холдон -Би чамд хайртай жина! гэтэл хаалга онгойн авга эгч үгэлсээр-Яаа жина! танай дайсны цэрэг зогсоо зайгүй уйлаад байх юм!! Бёни гээд аргадаад байх тусам улам уйлаад! гэснээ бид хоёрыг харан -Юу хүүхдээ аваа! гэсээр бёниг надад өгөн бушуухан буцан орох нь тэр.
Ядаж нэг удаа ч болов зөв цагтаа гарч ирж байх шив! Бэкхён бёниг ширтэж байснаа инээмсэглэн түүний бяцхан гаранд хүртэл бёни аавынхаа хурууг тас атгах нь тэр.
Үүнээс өөр аз жаргал гэж хаана ч байхгүй байх! Бэкхён намайг тэврэн бёнигийн түүний хурууг атгах гарыг үнсээд-Шинэ жилийн хамгийн сайхан бэлэг магадгүй энэ байх. Юу гээч!? Би маш их жаргалтай байна! хэмээн бёнируу ширтэн инээмсэглэж байлаа.
Түүнтэй ингэж уулзаж хамт байх миний мөрөөдөл байсан! Магадгүй миний амссан бүх зовлонгын төлөөс энэ байх. Би яг одоо маш их жаргалтай байна!
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



