Fanfics

Хэсэг:15

11:54, 11 March 2021

Бэкхёны талаас:

-Тэгэхээр чи бага багаар дээрдэж байна бэкхён! Өдрөөс өдөрт чи өөрчлөгдөж байна! хэмээн эмч намайг магтах ч би өөрийгөө дээрдэж байгаа гэж бодохгүй байна. Би түргэн уураа барьж сурч байгаа ч бүрэн идгэсэн гэж би итгэдэггүй. Итгэсэн ч надад тэгж бодох эрх байхгүй.

Тэр минь намайг орхисноос хойш аль хэдийн 2жил өнгөрч! Хамгийн сүүлд түүний царайг харахдаа би яг л галзуурсан мэт санагдаж байсан. Хүйтэн шаландээр ухаангүй хэвтэх түүнийг хараад би яг л галзуурах гэж байсан!  Хэрвээ миний тэр эцэс төгсгөлгүй новшийн зан түргэн уур түүнийг минь надаас салгахыг мэдсэн бол би бүх үнэнг түүнд эртхэн хэлэх байсан юм. Жина чи жоохон л тэвчсэн бол бид хамтдаа жаргалтай байх байсан!

Жинаг анх над дээр ирэх үед би түүнийг хараад яахаа ч мэдэхгүй догдолж бас сандарч байсан. Үнэндээ араатаншиг зан гаргавал тэр хэзээ ч намайг орхихгүй гэж би боддог байсан ч эцэст нь бүх зүйл дууссан.

Хэрвээ би хэмитэй гэрлээгүй бол! Хэрвээ бүх зүйл эхлээгүй бол бүх зүйл өөр байх байсан тиймүү!?

-Ахааа! ахаа та юу бодоод байгаа юмбэ!? хэмээн бёл инээмсэглэн намайг сэгсрэх бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн-Ахынх нь хамгийн хайртай хүнийг! гэтэл тэр амаа ангайн -Хэми эгч үү! Салчихсан биздээ!? хэмээн нүдээ бүлтэгнүүлэн харин би толгой сэгсрээд -Хэми бишээ жаал минь! Жина! чиний одоо хөл дээрээ тогтож байгаа нь энэ хүний ач! -Тэгвэл бид тэр хүнтэй уулзаж болохуу!?

Хэрвээ болдог бол би ч бас уулзмаар байна! Дахин ганц л удаа! Ганц л удаа түүнтэй уулзах боломж олдвол би түүнд бүх үнэнг хэлэх болно!

Чанёол бол бёлын аав! Тэр үнэндээ жинад дургүй байсан шалтгаан нь намайг хэмиг орхин төлөвлөгөөг нураан жина дээр очихвий гэхээс л айдаг байсан байх. Хэмитэй би хайртайдаа гэрлээгүй. Би зүгээр л найзынхаа хүүд эмчилгээ хийлгэхэд нь тусалсан юм. Бидэнд тийм ч их мөнгө байгаагүй учраас бид хуувилдан хэмитэй гэрлэн бёлын эдгэрэшгүй өвчинг эдгээж чадсан. Хэрвээ тэр минь ганц л өдөр тэссэн бол би бүх үнэнг түүнд хэлэх гэж байсан! Хэрвээ бүх зүйл буруугаар эргэхийг мэдсэн бол түүнтэй хамт цагыг удаан өнгөрөөх байсан юм.  Миний араатан зан түүнд ингэж нөлөөлнө гэж би огтхон ч бодоогүй. Түүнтэй болзсон тэр үе л бидний хамгийн сайхан дурсамж бололтой тиймүү!?  Энэ бүхэн хэтэрхий оройтсон ч би чамд хайртай байсан жина! Чамайг нэг ч хором мартаж чадаагүй. Намайг уучлаарай. Чамд хийсэн болгонд!

Өнөөдөр жинагийн намайг тэр хүйтэн гэрт орхин явсны яг хоёр жилийн ой! Ой гэдэг ч юмуу сайн мэдэхгүй юм. Бас зул сарын өмнөх өдөр. Бёл чанёол болон түүний эхнэр бид агаарт гарч бүх зүйлийг хийхээр болсон.

-Бас л жина юу!? хэмээн тэр намайг үл ялиг нудран би ч нүдээ эргэлдүүлсээр-Түүнийг бодох тархиа аваад хаячихмаар л байна! Тэр санаа алдан -Уучлаарай бэкхён! би чиний амьдралыг үгүй хийсэн бололтой! Бүх зүйл миний буруу!

-Битгий ийм тэнэг зүйл яриад бай! Бид бёлын амийг аварсан нь л чухал. Анхнаасаа л тэгэх төлөвлөгөөтэй байсан чанёол! Өнөөдөр л би түүнийг бодох болно. Маргаашнаас би түүнийгээ тавьж явуулах гэж оролдох болохоор зүгээрдээ!

Бид ийнхүү ярилцсаар жижиг зуслан дээр ирэх бөгөөд би дахиад л жинагийн тухай бодсоор л. -Бэкхён ахаа!! Би далай явж болохуу!? хэмээн бёл миний өмднөөс зууран би ч үл ялиг инээмсэглээд-Бид удахгүй тийшээ явах болноо бёл!

Бёлыг харах бүрт жинагийн хүүхэдтэй гэж хэлж байсан тэр үе санаанаас минь гардаггүй. Тэр үед би үхтлээ баярлаж байсан! Гэхдээ сэтгэлээ түүнд мэдрүүлж ч чадаагүй. Дараа нь дахиад л бёлын төлөө хүсээгүй үгээ түүнлүү чулуудсан ч тэр хүүхдээ авхуулахгүйг би сайн мэдэж байсан.

Миний сэтгэлд үнэндээ хайртай хүн, эсвэл сайн найзын минь бяцхан жаал л байсан. Гэхдээ би сонголт хийх ямар ч эрхгүй хүн.

Сэхээнд байхад нь түүний гарнаас огтхон ч тавиагүй. Магадгүй түүний хажууд удаан байсан үе тэр л байх. Хүүхдийг эндсэн гэдгийг сонсох надад тамд унах шиг л мэдрэмж төрсөн! Тэгээд л тэд жинаг минь аваад явчихсан.

-Бэкхён бид хоол хийх хэрэгтэй байна! хэмээн чанёол болон түүний эхнэр инээмсэглэн намайг дуудах бөгөөд би дахиад л хуурамч инээмсэглэл гарган тэдэндээр очин хамтдаа юм хийлцэж эхэллээ.

Чанёолын гэр бүлд би үнэхээр их атаархдаг. Надад ч гэсэн ингээд байж байх боломж байсан ч би түүнийг өөрийн гараар үгүй хийчихсэн. Энэ л миний өөрийгөө үзэн ядах шалтгаан.

-Бэкхён ахаа! энэ таных гэсээр цаасан дээр өөрийгөө зуран зул сарын бэлэг хэмээн инээмсэглэн би ч тэрхэн хооронд жинаг түрч болов мартаж чадаж байсан юм.

Нар жаргах дөхсөн учраас бид хамтдаа далай руу алхаж байлаа. Бёл миний гарнаас хөтлөн жаргалтай нь аргагүй инээмсэглэх нь л намайг амьд явуулж байгаа байх. Би энэ бяцхан хүүхдийг дахин амьдруулсан! Энэ л үг өдий болтол намайг энд байлгаж байгаа ганц зүйл. Хэрвээ жина чи мэдсэн бол надаар бахархах байсан уу!?

Бид далайн эрэгт ирэн би дэнлүү барьсаар-Сайн уу хайрт минь! Чи минь намайг орхиод аль хэдийн 2 жил өнгөрч. Цаг хугацаа үнэхээр хурдан юм тиймүү?! Саяхан л чамтай танилцаж байснаа санаж байна. Бидний хамтдаа өнгөрөөсөн дурсамж хар дарсан зүүд шиг байсан ч бидний хайр гэрэлтэй байсан гэж би итгэдэг. Юу ч хийсэн намайг хайрладаг байсан чамдаа баярлалаа! Магадгүй бүх зүйл өнгөрсний дараа ухаарч байгаа ч би чамайг хэзээ ч мартаж чадахгүй байх. Би нээрээ хүүхэддээ нэр хүртэл бодчихсон байсан гээч! Сонс доо Бён Буна! хэрвээ эрэгтэй бол Бён Бёни! Жоохон тэнэг сонсогдож байгаа ч хамаагүйээ! Чи минь наанаа жаргалтай байгаа биздээ!? Миниы төлөө жаргалтай байх ёстой шүү! Хэлж амжаагүй бүх үнэнг минь уучлаарай. Чамайг зовоодог байсан намайг уучлаарай!

Хэмээн урсах нулимсаа шувтран арчин инээмсэглээд -Өнөөдрөөс би дахиж чамайгаа бодохгүйээ! ингээд л бүх зүйлийг дуусгаж байна! Чи ч бас намайг санаж болохгүйшүү! гэтэл чанёол миний мөрөн дээр гараа тавин бёл миний өмднөөс зуурч байлаа.

Би ч үл ялиг инээмсэглэн -Би чамд хайртай Им Жина! хэмээн дэнлүүгээ дээш хөөргөхтэй хамт өөрийнхөө түүнийг гэх сэтгэлээ хөөргөсөн юм. Ингээд бүх зүйл дууслаа. Бүх зүйл………

There are no comments yet. Log in to be the first to leave a review!

Similar stories