Хэсэг:11
16:46, 22 March 2023-"Бэкхёнаа!" Гэтэл тэр намайг энгэртээ наан -"Жина одоо унт маргааш ярилцая!" хэмээн ширүүн өнгө аястай хэлэн чимээгүй болов.
Би үнэхээр жундэг яагаад намайг орхиж явах болсон талаар мэдэхийг хүсэж байна. Тэр ингээд л яваад өгөхөөр хүн мөн гэжүү!? Би эргэлзэж байна! Арай ямар нэг зүйл тохиолдсон юм биш байгаа!?
Оройжин түүний тухай бодож байгаад нэг мэдэхэд унтаад өгч! Нүдээ нээн орчин тойрноо ажиглавал бэкхён аль хэдийн босон ажилдаа явчихаж. Өчигдөр түүнтэй өнгөрүүлсэн мөчөө бодох төдийд л догдолж бас ичиж байна! Хайр гэж ийм байдаг юм байхдаа!? Тиймүү үр минь! гэсээр гэдсээ тэврэн доош буувал өнөөх жундэгийн захиа газарт хэвтэж байлаа.
Санаа алдан түүнийг аван хогын саванд хийх гэж байснаа дахин дэлгэн харвал энэ яагаад ч юм жундэ бичээгүй юмшиг!! Эсвэл би зүгээр л үнэнтэй эвлэрч чадахгүй байгаа юм боловуу!? Гартаа хэсэг атгаж байснаа түүнийг хаян юмаа угаахаар шийдлээ. Өөр надад хийх зүйл байх биш! Ганц хань болж байсан хүн минь явчихсан байдаг.
Хөргөгчөө онгойлгон хамгийн сүүлд түүний авчирсан жимсийг арилган идэж байтал хаалганы хонх дугаран би ч амандаа алимаа зуусаар онгойлговол бэкхёны найзууд! гэхдээ нэг сонирхолтой нь бэкхён алга!
-"Өө сайн уу!?" хэмээн тэднийг оруулан цай өгтөл тэд ч буйдан тойрч суун бэкхёныг хүлээж эхэллээ. Гэхдээ яагаад гэрт нь очоогүй юм бол!?
-"Гэртээ бэкхён алга уу!?" гэтэл тэд толгой сэгсрэн -"Сая тэнд очоод ирлээ. Бэкхён эхнэртэйгээ хэрэлдсэн бололтой!" хэмээн хөмсөгөө зангидацгаан зарим нь надруу сонин ширтэж байлаа. Дахиад л хэрэлдчихсэн юмуу...
Түүнийг тэдэнтэй цуг хүлээн сууж байтал хүсэн хүлээж байсан Бэкхён ч хаалгаа онгойлгон орж ирээд тэднийг харсан ч хараагүй мэт болон миний бэлхүүснээс тэврэн -"Өнөөдөр сайн байсан биздэ!?" хэмээн уруул дээр минь зөөлхөн үнсэн холдлоо.
Тэр эхнэртэйгээ хэрэлдэх болгондоо намайг чимээгүй тэвэрдэг. Гэтэл өнөөдөр нэг л өөр байна. Түүний нүднээс уйтгар мэдрэгдсэнгүй. Бэкхён чи яачихсан юмбэ!?
Тэр намайг хөтөлсөөр буйдан дээр суун тэдэнтэй мэндэлтэл сухо надруу дохин -"Уучлаарай жина бид тэрэнтэй ярилцах хэрэгтэй байна!" хэмээн би ч толгой дохин бостол бэкхён миний гарнаас зууран доош суулгаад -"Ярь л даа! жина энд байж л байг!" хэмээн дарсаа балган тэдэнлүү ёжтой инээмсэглэж байлаа.
Тэдний байгаа байдлыг харвал үнэхээр зүгээр биш бололтой би ч бэкхёны гарыг тавиулан -"Дээр хүлээж байя!" хэмээн инээмсэглэн дээшээ гарлаа. Тэдэнд ярилцах чухал асуудал байгаа байх! Гэхдээ бэкхён надад битгий хоосон горьдлого тээлгүүл л дээ! Чамаас болж би эргэлзэж байна!
Бэкхёны талаас:
-"Юу ярих гэсэн юмбэдээ!?" гэтэл тэд санаа алдан -"Бид жундэг эндээс зайлуулсан! Бүх зүйл чиний хэлснээр төгс болсон! гэхдээ бэкхён чи яагаад хэмиг гомдоож байгаа юм!" -"Та нар гэрт очоо юу!" гэтэл тэд толгой дохицгоон харин уур минь бага зэрэг хүрч байлаа. -"Энэ миний асуудал залуусаа!" гэтэл сухо ах надад шар айраг өгөн -"Сонс бэкхён! чи эхнэртэй хүн. Ойрын хэд хоног чи хэмиг биш жинад илүү анхаарал тавьж түүнтэй илүү цагыг өнгөрөөх болсон. Хэдий жина чиний хүсэл хангагч гэлээ хэми чиний эхнэр!!"
Дотор минь урагдах шиг л болон дахиад л миний түргэн уур намайг бүрхэн авч байх шиг. Тэд хэн болчихоод миний амьдралд оролцоод байгаа юм! Новш гэж! -"Жина миний хүслийг хангагч мөн ч! би танараар түүнийг тэгж дуудуулахыг зөвшөөрөхгүй!" хэмээн шүдээ зуун хэлтэл тэд толгой сэгсрэн -"Хараал ид чи жинад дуралчихаж!"
Би түүнд дурлана гэжүү! Бён бэкхён жинад уу! больж үз!
-"Хэзээ ч үгүй!" гэтэл Сэүн миний нурууг цохин -"Ах минь! өөрийнхөө сэтгэлийг сонс! Хэмигээс илүү жинад сайн хандаад байгаагаа мэдэр!" гэсээр тэд гарч яван миний уур буцалж байна уу л гэлтэй би газар дарсаа шидэн хагалаад зангиагаа суллан дээшээ гарч байлаа.
Өрөөний хаалгаа хүчтэй саван ортол жина ор налан нүдээ анин суух бөгөөд нэг л мэдэхэд би ч бас түүний хажууд суун гарыг нь атган нүдээ аньлаа. Би чамд хайртай юм боловуу!? Эсвэл зүгээр л миний өмч учраас чамайг хамгаалаад байна уу!? Эсвэл чи зүгээр л миний үнэ цэнтэй хүн юм боловуу!? Би сэтгэлээ ойлгохгүй нь жина! Ямартай ч чамаас болж уур минь аймшигтай хүрч байна!
Миний талаас:
Удалгүй хүйтэн гар миний гарыг атгах шиг болон нүдээ нээн хажуу тийш харвал Бэкхён нүдээ анин миний хажууд сууж байлаа. Тэр үнэхээр ядарсан бас түүнд хэцүү байгаа бололтой хөмсөгөө зангидан ямар нэг зүйлийн талаар бодож байлаа.
Тэр сүүлийн хэд хоног хэзээ ч гаргаж байгаагүй аашнуудаа гаргаад байгаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр бага багаар өөрчлөгдөж байна.Энэ нь сайн зүйл үү муу зүйл үү мэдэхгүй ч түүнтэй хамт байх надад хэтэрхий сайхан байна!
-"Жина!" гэх түүний уянгалаг дуунаар нүдээ нээвэл тэр намайг аль хэдийн орон дээр гарган хөнжил нөмрүүлэн миний хажууд хэвтэж байлаа. Түүний энгэрт наалдан -"Ммм?!" хэмээн нойрмог хоолойгоор дугарвал тэр инээмсэглээд -"Унтаж байсан юмуу"?" -"Мхн!" гэтэл тэр миний толгойг илэн -"Чи надад хайртай юу жина!?"
Түүний энэ асуулт яагаад ч юм нэг л сонин мэдрэмж төрүүлж байлаа. Тэр өмнө нь нмайг гарцаагүй байдалд хийхийн тулд л ингэж асуудаг байсан. Харин энэ удаа сэтгэлэсээ бас дэндүү тайван.
-"Тиймээ!" хэмээн итгэл төгс түүнд хариултал тэр зүгээр л толгой дохин чимээгүй хэвтсээр. Магадгүй тэр надад дургүй байх. Тийм ч учраас надтай хөгийн харьцдаг! Гэхдээ би түүнийг хэзээ ч муугаар бодож байгаагүй!
-"Би явчихаад ирье!" хэмээн тэр гэнэт босон хаалганы өмнө очиж зогсон надруу харан нэг инээмсэглэчихээд гараад явах нь тэр. Үнэхээр тэрнийг яагаад байгааг би мэдэх хэрэгтэй!! Жундэ чи энд байсан ч болоосой!
Жирэмсэн болсноосоо хойш би үнэхээр идэмхий болж! Шөнө босоод амруугаа идэж болох бүх зүйлсийг чихсээр. Гэнэт дээд давхарт утас дугарах шиг болон гайхсаар дээш гарвал бэкхёны утас! Тэр орхичихсон юм байхдаа!?
Авахгүйг хичээн утсыг нь атгасаар доош буутал дахин дахин дугарсаар эцэст нь ногоон товчыг даран чихэндээ наатал-Байн уу бэкхён захиралуу!? Таны даалгасан хүн зугтчихлаа! Уучлаарайзахиралаа миний буруу! үнэхээр уучлаарай! гэх залуугийн хоолой чихийг минь хагалах нуу л гэлтэй!
Тэр яг ямар хүн яриад байгаа юмбол!? Түүнээс асуух гэтэл хаалга хүчтэй саван бэкхён орж ирэн утасаа харангуутаа шууд л гарнаас минь булааж аваад -Одоо бүр хүний юмаар оролддог.болоо юу жина!!
Би гайхах эсвэл айх ёстой юу гэдгээ мэдсэнгүй. Тэр саяхан л сайхан ааштай байгаагүй билүү!?
-Юу гэсэн юу ярьсан!? хэмээн тэр надруу орилон би ч түгдэрсээр -Таны хүн зугтчихлаа л гэсэншдээ би сайн мэдэхгүй байна! гэтэл тэр хараал урсгасаар намайг дээш нь гарган өрөөг минь гаднаас нь түгжих нь тэр.
-Бэкхёнаа! яагаад байгаа юмбэ!? гэтэл тэр хаалга хүчтэй балбан -Хараал ид!!! Новш гэсээр доош бууж байгаа нь сонсогдож байлаа. Чамд бас юу.буруу тохиолдчихсон юмбэ бэкхён!? Би чиний энэ олон аашнаас залхаж бас айж байна! ……
There are no comments yet. Log in to be the first to leave a review!

![Dust Bones [Harry Styles]](https://fanficsread.net/media/fs-stories-1/1198/conversions/a640cdb809d084e5d20475eedbf3c663.jpg)



